Үр дүнтэй удирдахуйн манлайлал

Fri, 17/04/2015 Бангалор, Энэтхэгт
(Доорх ‘Илүү өндөр өөд’ нийтлэлийн үргэлжлэл, Freepik-ийн бүтээсэн  Business vector)

Өнөөдөр би танд нэгэн зүйлийг хэлэх гэсэн юм. Бидний иддэг хоолны төрөл зүйлс байгалиасаа хүчиллэг чанартай байгааг та олж үзэх болно. Хүчиллэг хоол хүнс идэх нь бидний биед үе мөчний өвдөлт, үлбэгэр үхээнц сул байдал, өвчин эмгэгийг үүсгэдэг. Тиймээс бид энэ тал дээр ямар арга хэмжээ авбал зохилтой вэ? Бид үүнийг тэнцвэржүүлэхийн тулд цусаа шүлтлэг болгох хэрэгтэй. Тиймээс би шүлтлэг ус уухыг танд  санал болгож байна. Ууж хэрэглэн, эрүүл мэндэд тань ямар өөрчлөлт авчирч байгааг та олж үзээрэй.
Үр жимс нь ихэвчлэн хүчиллэг чанартай байдаг бол хүнсний бүх ногоо, шүлтлэг байдаг. Халуун ногоо, цагаан будаа, тэр ч байтугай сүү хүртэл хүчиллэг байдаг. Тэгэхээр та үүнийг өөрчлөх хэрэгтэй. Хоол идсэнээс хойш 2-3 цагийн дараа шүлтлэг ус уувал зохилтой. Хоол идэхийн өмнө эсвэл идсэний дараахан ус уувал идсэн хоол зүй зохистой шингэдэггүй.
Усыг ямар аргаар шүлтлэг болгох вэ? 1 литр усанд 4 зүсэм өргөст хэмх, 2 жижиг зүсэм нимбэгийг хийгээд хонуулахад ус шүлтлэг болдог. Хоол идсэнээс хойш 2-3 цагийн дараа нэг аяга шүлтлэгжүүлсэн уснаасаа ууна. Шүлтлэг усаа уучихсан бол наад зах нь 2-3 цаг азнаж байгаад хоолоо ундаа уугаарай. Цусан дахь pH буюу шүлтлэг яаж дээрдэхийг үзээрэй.
Хоолондоо үр тариа, будааны тоо хэмжээгээ багасгаснаар хоолоо сайн шингээх ётой юм.  Бид хэтрүүлэн иддэг, тэр үед биед булчин агшилт өвдөлтийг мэдэрснээр сайн шингэддэггүй. Тиймээс  цөөхөн хэдхэн өдрийн ганц өдрийг ч атугай ямар нэг үр тариа, эсвэл будаагүй өнгөрөөж, түүхий эсвэл чанасан ногоо хүртэж болно.
Энэтхэгт  Екадашийн өдрүүдэд хүмүүс мацаг барьж, үр тариа иддэггүй уламжлалтай. Яагаад ингэдэг юм бол? 15 хоногийн турш бүх төрлийн үр тариа, цагаан будаа хэрэглэх нь биед хүчлийг үүсгэдэг. Ганц өдөр үр тариа хэрэглэхээс бүрэн зайлсхийж,  мацаг барьснаар, (хүчиллэг) үүсэхийн эсрэг 
үзэгдэл юм.  

Одоо ч Энэтхэгт энэ уламжлал үлдсэн бөгөөд үүнийг зүй зохистой дагаж мөрдөх нь үгүй болжээ. 2-3 сарын цөөхөн хэдэн өдрийг гурил будаагүй бага зэрэг давстай буцалсан ногоог л зөвхөн хэрэглэх хэрэгтэй. Таны эрүүл мэндэд үүнийг хийснээр ямар эерэг сайн өөрчлөлт гарахыг харах болно.

Бид  голдуу ногоог хэт болгож, буцалгасан ногооныхоо усыг асгадаг. Ингэхэд бүх шим тэжээл алдагдаж, шим шүлтгүйг л иддэг. Гэхдээ төмсөөс бусдыг нь хэт болгон идэх хэрэггүй. Төмсийг түүхийгээр идэх нь сайнгүй. Энэтхэгт ихэнхдээ улаан лооль, төмс, бринжал (brinjal), ногоон хүнсний ногоо илүү бага иддэг. Илүү их ногоон хүнсний ногоо хэрэглэх хэрэгтэй. Мөн Шри Шри Аюурведийн Ооржа (Oorja) эм танг уувал зүгээр. Бидний  хоол хүнсэнд байгаа бүх тэжээлийн дутагдлыг бүрэн нөхөх тустай.

Questions & Answers

Expand all Q & A Collapse all Q & A

Read earlier posts

  • April 17, 2018

    April 11, 2018
  • March 10, 2018

    Илүү өндөр өөд

    July 4, 2015
    • Багш: Хүлээх үүрэг их
    • Төгс шавь байх
    • Гуру багшийг сонжих шалгуур
    • Ажлын байранд оюун санааны ухаан
  • Үр дүнтэй удирдахуйн манлайлал

    July 1, 2015
    • Оюун санааны ухаан манлайлалыг дэмждэг
    • Сайн удирдагчийн шинжүүд
    • Хариуцлагаа ойлгох
    • Шри Шригийн Эрүүл мэндийн зөвлөмж
    • Сэтгэлээ хэрхэн номхотгох юм бэ