Дотоод зөрчил тэмцлээ яаж даван гарах вэ?

Fri, 13/04/2018 Bangalore, Энэтхэгт

Аугаа дайчин байлдагч

Дэлхийн аугаа дайчиныг зүрх зоригтой хүнээр төлөөлүүлдэг, дэлхийд байлдан дагуулж дайснаа ялж, дархан цолоо мандуулсан хүнийг голдуу хэлдэг. Харин АМАР АМГАЛАН ХӨДӨЛГӨӨНГҮЙ сууж, ‘ахимса’ буюу бүрэн гүйцэд хүчирхийлэлгүй байх зам мөрийг дагаж хэрэгжүүлдэг нэгнийг мөн адил аугаа дайчин гэж дууддаг.
Mahaveer гэдэг үгийн veer гэдэг нь дайчин байлдагч гэсэн утгатай дэлхийг байлдан дагуулагч самгард үгийн язгуур veer-аас үүсэлтэй. Mahaveer (Аугаа байлдан дагуулагч) байлдаж, ялж дархан цолоо мандуулдаг хүнд өгдөг алдар цол төдийгүй мөн гүн гүнзгий бясалгалд байгаа хүнд өгдөг цол хэргэм юм.

Энэ нийтлэлийг жиргэх

Хүчирхийлэлгүй, бясалгал үйлддэг нэгнийг яаж аугаа байлдагч хэмээн дуудаж чадна вэ?

Дотооддоо хэдий чинээ ороо бусгаа хямралтай байна (сэтгэлийг хэлж байна), төдий чинээ гадагшаа ороо бусгаа зөрчил самуунтай байдаг. Дэлхийгээс олдоггоос илүү их зөрчил тэмцэл таны дотор бий. ТА ЭНЭ ДОТООДЫН ОРОО БУСГАА ХЯМРАЛЫГ ДАВАН ГАРЧ ЧАДАЖ, АМАР АМГАЛАН, ИНЭМСЭГЛЭСЭН ХЭВЭЭР БАЙХ ҮЕД Л ТА БОЛ АУГАА БАЙЛДАН ДАГУУЛАГЧ ЮМ.
Дэлхий 5 махбодиос бүтэж бүрэлддэг бөгөөд тэд тэмцэлтэй, зөрчилдөөнтэй байдаг. Өөрсдийн төрөлх мөн чанараараа мөргөлдөж тэмцэлддэг. Гал ус хэзээд найрсаг байгаагүй; гал усыг ууршуулдаг, ус галыг унтраадаг. Үүнтэй адил хий махбодь галыг унтрааж болно энэ нь зөвхөн хий байгаа учраас л гал оршдог, агаарыг тусгаарлаж чадах зүйл бол гал. Шороо гал, ус, хий гурван махбодийн бүгдэнд нь нөлөөлдөг.
Үүнтэй адил дэлхийн хаа сайгүй зөрчил тэмцэл бий. Таны дотоодод зүрх болон сэтгэл хоорондоо тэмцэлддэг. Зүрх нинжин энэрэнгүй, харин сэтгэл логик, юм бүхнээс учир шалтгаан хайдаг. Сэтгэл гэгч “Энэ бол хийхэд зүгээр” гэж хэлэхэд зүрх хийхийг хүсдэггүй. Зүрх ямар нэг юм хийхийг хүсэхэд, сэтгэл “энэ сайнгүй зүйл” гэдэг. Сэтгэл болон зүрхний хооронд, дуртай дургүйн хооронд дахь тэмцэл тулаан таныг зовоодог. Таны дотор үүсгэгдсэн шуурга сэтгэлийг тань амар тайван байлгуулдаггүй.
САНАА ЗОВОЛТ, ЗӨРЧИЛ ТЭМЦЭЛ, УЙТГАР ГУНИГ, АЗ ЖАРГАЛГҮЙ зэрэг ЭНЭ БҮХ СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН НЬ БЯСАЛГАЛЫГ ТОХИОХ АУГАА СОРИЛТЫГ ЦӨХРӨЛ МУХАРДАЛД ОРУУЛЖ, ТАЙВАН АМГАЛАН БАЙЛГУУЛДАГГҮЙ. Та цөөхөн минут тайван амгалан, аз жаргалтай үед, ямар нэг зүйл болоход, амар тайван байдлыг тань нураадаг. Таныг зовлонтой байлгах 101 шалтгаан бий, хэрвээ та ухаантай биш бол таны сэтгэл үүнийг зовлонгийн 1001 шалтгаан болгодог. Заримдаа зовлонтой байдаг нь зөрчил тэмцэл танд байгаа болохоор тэр юм, зарим үед зовлонтой байгаа нь сэтгэлийнхээ амар тайван байдлаа алдчихсанаас болж энэ нь болдог. Энэ таны амьдралын туршид үргэлжилдэг.

ДОТООД ЗӨРЧИЛ ТЭМЦЭЛИЙГ ЯАЖ ДАВАН ГАРАХ ВЭ?

  • Бясалгалаар мянга мянган зүйл өндийн ирж болох ч харин та эдгээр бүх зөрчил тэмцлээс толгой дээгүүр, яагаад надад тохиолдож байгаа юм гэж асуухгүй, эс тоон авч хэлэлцэхгүй байвал энэ нь таныг бясалгал руу тань гүн гүнзгий оруулдаг. Яагаад надад муу сөрөг бодлууд ирээд байгаа юм бол гэж бодосноороо, та зөрчил мөргөлдөөний нэгэн хэсгийг өөртөө суулгаж, өөрийгөө сул дорой болгодог. Тэд ирвэл ирж л байг, бас явбал явж л байг. Тэдний хийгээд байх зүйл энд үнэхээр байхгүй юм чинь гэж бодоорой. Энэ бол дотоод зөрчлийг ялан дийлэх арга, стратеги юм.
  • Дотоод зөрчил тэмцэл үүсэхэд энэ арга нь та энэ зөрчил тэмцлээс хамаагүй том хүчирхэг гэдгийг энд сануулдаг. Та түүнээс дээгүүр, уг сөрөг үүлнээс дээгүүр цойлон нисэж, цэлмэг тэнгэрт хүрэхүй юм.
  • Зөрчил тэмцэл, бодол, сэтгэлийн хөдөлгөөнийг үл хайхран дотоод орон зайндаа хөдөлгөөнгүй сууж, хэрэв тэд ирвэл, ирж л байг, мөн явж л байг, "Би юу мэдэрч байгаагаа огтхон ч хэрэгсэхгүй." гэж бодох үед энэ нь танд сэтгэлийн тэнхээ, хүч чадлыг өгөх болно.
  • Та дотоодын тэмцэл зөрчилдөөний эсрэг босон зогсож, тэмцэх хэрэгтэй. Дэлхий таны юу мэдэрч байгааг хэрэгсэж тоодоггүй, санаа тавьдаггүй. Дэлхий таны юу хийсээр ирсэн, юу хийж байгааг л гагцхүү сонирхдог. Нэг өдөр та сайн сайханыг мэдэрч болно. Өөр нэг өдөр таагүй зүйлийг мэдэрч болно. Мэдэрч байгаа зүйл таныг сэтгэлийг тань өргөдөг, сэтгэлээр унагадаг ч дэлхий "Ямар сайн сайхан зүйл та хийсээр ирсэн, хорвоо дэлхийд таны оруулсан хувь нэмэр ач тус хэр байгааг? “ чинь л гагцхүү асуух болно.
  • Бид ярвигтай, учир нь үл олдох сэтгэлийн хямрал руу орох үед, маш их цаг хугацаа, мөнгөө үр ашиггүй зарцуулдаг. Хэрвээ хүмүүс энэ сэтгэлийн хямралыг даван гарвал, хэрэв тэд үүнтэй хутгалдахгүй, цаг заваа үрдэггүй бол хорвоо дэлхий илүү сайхан газар байхсан, мөн бид өчнөөн их наяд доллар хэмнэж чадна.

Ямар ч харилцаанд өгөгч буюу өгөх чадалтай бай. Үүнийг гагцхүү хүчтэй байх үедээ л та хийж чадна. Бясалгал танд тэр их хүссэн хүч чадлыг тань өгөх болно.

Subscribe

If you enjoyed reading this content and would like to receive a notification on our future updates, you can subscribe here.

Enter your email address:

You can also write to us on webteam.wisdom@artofliving.org for any questions or comments.

How To Develop Virtues

"As human beings we have tremendous qualities. You don’t have to look for virtues outside – you are the source of all virtues."

Through the hustle-bustle of life, through the busy schedules and to do lists, some where deep inside, we wish to experience better versions of ourselves.
In this article, Gurudev Sri Sri Ravi Shankar talks about virtues, and how to develop them.

READ MORE

 

 

Read earlier posts

  • April 17, 2018

    April 11, 2018
  • March 10, 2018

    Илүү өндөр өөд

    July 4, 2015
    • Багш: Хүлээх үүрэг их
    • Төгс шавь байх
    • Гуру багшийг сонжих шалгуур
    • Ажлын байранд оюун санааны ухаан
  • Үр дүнтэй удирдахуйн манлайлал

    July 1, 2015
    • Оюун санааны ухаан манлайлалыг дэмждэг
    • Сайн удирдагчийн шинжүүд
    • Хариуцлагаа ойлгох
    • Шри Шригийн Эрүүл мэндийн зөвлөмж
    • Сэтгэлээ хэрхэн номхотгох юм бэ