17 April 2015 - QA 13

Би хэн юм бэ? Юуны төлөө нөхрөө, хүүхдүүдээ, гэр бүлийнхнийгээ харж халамжлах ёстой юм бэ? Би хөгширөхөд, хүүхдүүд минь намайг халамжлахгүй бол яах вэ? 

Sri Sri Ravi Shankar:

Сонсдоо, хэрвээ таны аав ээж ингэж боддог байсан бол өнөөдөр та хаана байж байхсаныг төсөөлж байна уу? 

Та энэ "Би хэн юм бэ?" гэдэг асуултыг асуух нь сайн. Өөрөө өөртөө энэ асуултыг хадгалж явах хэрэгтэй. Энэ асуулт оюун санааны зам мөрд урагшлахад тань туслана. Гэхдээ нөхөртөө хүүхдүүдээ өгөх хариуцлагаа умартах ёсгүй. Та хариуцлагаа үүрэх ёстой, үүнийгээ чин шударгаар, чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй.  

"Би зөвхөн надад тав тух, цэнгэл жаргалыг өгөх зүйлийг л хийнэ" хэмээн бодож, сэтгэлд нийцэх зүйл лүүгээ бүү яв. Сэтгэлийн нийцэл, цэнгэл жаргалыг дангаараа дагадаг хүмүүс баларч унадаг бол өөрт хүлээх үүргээ дагадаг, бусдын төлөө үйлчилдэг нь гарцаагүй гэрэлтэж гялалзана.  Та гэртээ хариуцлага үүрэхээ бүү умарт. Гэр бүлээ аз жаргалтай, нэгдмэл байлга. Дотоод аз жаргалаа олохын тулд өдөр бүр бясалгал хийгээрэй. Хүүхдүүдээсээ ямар нэг зүйлийг  ихээр  бүү санаж, бүү хүс.  

Энэ асуултыг зүгээр л нэг асуусан гэж би бодохгүй байна. Өнөөдөр олон ангит цуврал харж сонсноос болж айдас таны сэтгэл дотор орж ирсэн байх. Эсвэл өөр бусад зүйлсээс байж магад. Би танд хэлэхэд хүүхдүүдийн өмнө хүлээх үүргээ хийгээд яв, Бурхан таныг халамжилж байгааг гэдгийг санаарай. Та хүүхэд хийсэн таныг ирээдүйд халамжлана. Энэ зорилго танд байвал та үнэхээр алдаж байна. Энэ санаа ямар ч ээжийн сэтгэл оюунд бий гэж бодохгүй байна.