Хөдөөгийн хөгжил

Аливаа улс орны хөгжил дэвшил хөдөөгийн хөгжилтэй шууд холбоотой байдаг. Хөдөө орон нутгийн өөрчлөлтийг эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчин зэрэг бүх талыг авч үзэж нэгтгэсэн цогц хандлагаар л олж авна. Аливаа өөрчлөлт тогтвортой байхын тулд үүнийг дотроос нь эхлэх хэрэгтэй. "Амьдрах урлаг" -аас хэрэгжүүлж буй хөдөө орон нутгийн хөгжлийн хөтөлбөрүүдээр орон нутгийг чадавхижуулж, өөрчлөлтийн бамбарыг асаахыг чухалчилдаг. ‘Залуучуудын манлайллын хөтөлбөр’ (YLTP) нь өсвөр үеийнхэнд өөрсдийн хэрэгцээ шаардлагад үндэслэн өөрсдийн тосгон, орон нутагт бусдад туслах төсөл санаачлах, түүнийг удирдах чадвар, хэрэгцээтэй ур чадварыг өгдөг. Хувийн дотоод хүч болон ур чадвар, манлайлалыг хослуулан хөдөөгийн хөгжлийг урагшлуулах аялалд хүч нэмдэг.


Арга зам

Энэтхэг дэх Амьдрах Урлагийн хөдөө орон нутагт хийсэн өөрчлөлтийн тулгуур нь хөдөө орон нутгийн залуу удирдагчийг хүчирхэгжүүлэх юм. Үүнийг "Ювачарья" гэж нэрлэдэг. Эдгээр нь "Залуучуудын Манлайллын Хөтөлбөр" (YLTP) -ийн олон талын өгөөжөөр чадавхжсан, хөдөөгийн ижил орчноос ирсэн эрэгтэй, эмэгтэй гэрэлтсэн залуучууд юм.

Энэ нь тэдний хэрэгцээнд тулгуурлан өөрсдийн тосгон, орон нутагт үйлчилгээний төсөл санаачлах боломж, түүнийг удирдах ур чадвар, урам зоригийг өгдөг. Дотоод хүч, ур чадвар, манлайллын сургалтыг хослуулан хөдөөгийн хөгжлийн аялалд гарах боломжийг олгодог.

Ювачарья нь 5H гэж нэрлэгддэг Амьдрах Урлагийн хөгжлийн загварыг ашигладаг:

  • Health – Эрүүл мэнд - бие бялдар, оюун санаа, санхүүгийн болон байгаль орчны
  • Homes - Орон гэргүй хүмүүст зориулсан гэр орон
  • Hygiene - Эрүүл ахуй
  • Human Values - Хүний үнэт зүйлс
  • Harmony in Diversity - Олон янз байдал дахь зохицол

5H нь дэлхий даяар нийгмийн өөрчлөлтийг хурдасгаж, ядуурал, зовлон, өвчин эмгэгийг арилгах, хөдөө орон нутаг, овог аймгуудад энх тайван, эв найрамдлыг хангахад чиглэгддэг.

Энэтхэгт гарсан нөлөө

70,000 энэтхэгийн тосгонд

Хэрэгжсэн

203,220 хөдөөгийн залуучуудад

Залуучуудын манлайллын хөтөлбөрт суралцсан

165,000 үнэ төлбөргүй стресс арилгах хөтөлбөр

5,688,000 хүмүүс үр шимийг нь хүртсэн

52,466 эрүүл ахуйн компант ажил

7,869,900 хүмүүсийг хамарсан

27,427 эмнэлгийн тусламж

577,400 хүмүүст хүрсэн

3,819 гэр орон

барьсан, нөхцлийг нь сайжруулсан

15,000 жорлон

бий болгож, оршин суугчдын эрүүл мэндийг дэмжсэн

1,199 цооног

бариж, усны хамгамжийг дэмжсэн

904 био хийн үйлдвэрүүд

түлшний өөр эх үүсгэвэр бий болгосон

55 загвар тосгон

бий болгосон

65,000+ хүмүүс

16,500 айл өрх нарны гэрэлтэй болсон

98 нарны энергийн бизнес эрхлэгч

4,000 хөдөөгийн гэр бүлд нарны энергийг хэрэглэх талаар сургалт явуулсан

Хөдөөг өөрчлөх үйлчилгээний төслүүд