Хоригдлын нөхөн сэргээлт

“Хэрэгтэн бүрийн дотор хохирогч тусламж эрэн мэгшиж байдаг. Тэр хүн
мэдлэггүй байдал, явцуу бодол, анзааргагүйгийнхээ хохирогч нь
юм. Энэ бол стресс, амьдралын тухай алсын хараагүй, ойлгох чадвар муу, бусадтай харилцах доголдол зэрэг нь түүнийг хүчирхийлэл рүү түлхдэг.”

~ Гурудэв Шри Шри Рави Шанкар

Шоронгийн програм шүүхийн хоригдож байгаа хэрэгтэн, хууль хүчний алба хаагч,
хохирогч зэрэг энэ тогтолцооны бүхий л хүмүүсийн амьдралыг өөрчлөх зорилготой
юм. Энэ нь тэнсэн яллах алба, гэр бүл, хүүхдийн гэмт хэрэг шүүхийн систем,
захиргааны алба хаагч, хорих анги, засан хүмүүжүүлэхийн офицерууд зэрэг хууль
хүчнийхэнтэй хамтарч ажилладаг.

Шоронгийн програмын үндсэн гол онолын зүйл нь аливаа хувь хүн угийн “муу”
биш, харин үр дүнтэй зохицуулж чадаагүй гадны стресс үүсгэгчээс болж гэмт хэрэг
хийдэг. Ял шийтгэлээс үүдээд хүчирхийлэх хандлага, сөрөг муу сэтгэл хөдлөл
эрчимжиж, хүмүүжигчдийн сэтгэл зүйд хохирол учруулах нөхцөл үүсдэг.

Шоронгийн програм нь стрессийг багасгах ур чадварыг зааж, троумаг
эмчилж, өөрийнхөө хамгийн дээд боломж бололцоогоороо амьдарч, нийгэмд хувь
нэмрээ эерэг аргаар оруулахын тулд сэтгэлийн сөрөг муу хөдлөлөө хэрхэн
зохицуулах практик амьдралтай мэдлэгийг заадаг.

Үр нөлөө:

65 гаруй улс оронд үйл ажиллагаагаа явуулж байна

Цааш улам өсөн нэмэгдэнэ.

Энэтхэгийн 100 гаруй шоронд хэрэгжүүлээд байна

Эдгээр програм хөтөлбөрөөр 800,000-аас илүү их шоронгийн хүмүүжигчид өөрчлөгдөөд байна.

Онцлох нийтлэлүүд:

  • Монгол
  • Энэтхэг
  • Аргентин
  • Өмнөд Африк
  • Тайван
  • АНУ
  • Нийгэмд үйлчлэх сургалт програмд Амьдрах урлагийн Хорих ангийн хүмүүжигч нарт зориулагдсан PrisonSMART програм ордог.  1998 оноос Монгол дахь Амьдрах урлагийн багш нар тасралтгүй төлбөргүй буяны курс програмыг хорих ангиудын хүмүүжигч, харгалзагч, сэтгэл судлаач, наркологийн эмч нарт
    явуулсаар ирсэн байдаг.  2015 оны 4 дүгээр сарын 15-аас ШШГЕГ-тай гэрээтэй ажилласны үндсэн дээр уг програмыг албан ёсоор явуулж эхэллээ. 2017 оны байдлаар нийтдээ .... гаруй хорихын хүмүүжигч, .......хорихын харгалзагч офицеруудыг хамруулж ажлын стрессийг суллаад байна.


    Монгол улсад 2006 оноос эхлэн ШШГЕГ-тай хамтран хорих анги, Дэнжийн 1000-н
    Албадан Саатуулах Газар, "Дэлхийн эмч нар"  ТББ хамтран Төв аймгийн Баян сум
    дахъ СМДӨАЭАХХГ-т дээрхи сургалтыг явуулж байна.

    Сургалтын хөтөлбөрт хамрагдсан хүмүүст дараахи үр нөлөө илт мэдрэгдэж
    ажиглагдана:

    • 80% нь анх удаа гүн унтаж амарна.
    • Уушигны хүчин чадал 3 дахин нэмэгдэж дархлаа сайжирна.
    • Богино хугацаанд цэвэр агаарыг биендээ хуримтлуулж сурна
    • Арьсны харшил, ургамлын харшил эсэргүүцэх хүч нэмэгдэнэ
    • Үе мөчний болон зүрхний үйл ажиллагаа сайжирна
    • Цусны эргэлт түргэсч биеийн хүйтэн хэсгүүд халж эхэлнэ
    • Өөрийгөө үнэлэх, хүндлэх байдал сайжирна
    • Төрөл бүрийн химийн бодис хэрэглэх муу зуршил, сэтгэл зүйн хамаарал дарамт ангижирч эхэлнэ
    • Бодит байдал ахуйг зөв тусган авдаг болох бөгөөд дотоод болон гадаад зөрчлөө зохистойгоор шийддэг болно
    • Хүч хэрэглэхээс татгалздаг болно
    • Хар тамхины хэрэглээг жигшин үгүйсэгдэг болно
    • Сэтгэлд хуримтлагдсан дарамтнаасаа аажим цэвэрлэгдэнэ
    • Нүүр нь гэрэлтэж хийморь сэргэнэ

     

    Эдгээр сайн үр нөлөө нь сургалтанд хамрагсадын бодит амьдрал, бие, сэтгэл,
    оюунд буй болсон эерэг өөрчлөлт бөгөөд удаа дараагийн сургалтаас бүртгэн авах
    үед оролцогчдын хамгийн олон давтагдсан, дотоод, гадаад илэрлээс сонгон шүүж,
    авсан болно.

    •  
  • 1999 оноос хойш, Энэтхэгт 120000 гаруй шоронгийн хүмүүжигчид
    Шоронгийн програмд хамрагдсан нь үр дүн сайтай байна. Тихар гяндан бол
    Азийн хамгийн том шорон бөгөөд 48000 ялтан, 130 харгалзагч энэхүү
    програмаас ач тусыг нь хүртээд байна. Сар бүр хоёр курс зохиогдож, долоо
    хоног бүр дагалдах арга хэмжээ тасралтгүй болдог.

    “Сэтгэл гутранги байсан ч Амьдрах урлагийн үндсэн курст суусан. Нүдийг
    минь нээсэн явдал байсан. Суллагдах юмсан гэсэн мөрөөдөл минь, эргэж
    суллагдахгүй нь гэх айдас минь алга болсон.” –Сунил /ялтан байсан/

    “Ялтан болоод харгалзагчид бие бялдар, сэтгэл, оюун санааны болоод
    нийгмийн сайн сайханд хүрэх маш их ач тусыг олж аваад байна.” Хүний
    эрхийн үндэсний комиссийн дарга асан Д. Р. Карmикияа

    СРИЖАН – Шоронд хүмүүжүүлэгчдийн нийгэмшүүлж хэрэгцээг хангах,
    бол бүтээлч байдлаар нуугдмал авъяасыг чиглүүлэхэд зориулагдсан төсөл
    юм. Ялтан хүмүүжигчдэд аливаа стресс гадагшлуулах бүтээлч санаачлагатай
    үйл хөдлөлөөрөө илэрхийлэх боломжийг тэдэнд олгоод зогсохгүй, нүүр
    бардам орлоготой амьдрах багц ур чадварыг өгдөг. 1800 хүмүүжигчид 1300
    ЦАХ сургалтаар бэлтгэгдэж өөрийгөө үнэ цэнэтэй гэдгээ мэдэрч амьдрах
    болжээ.
    Энэ төсөл нь цаасан уут, албан өрөөний бичгийн хэрэглэл, гэрлийн бүрхүүл,
    гэрэл зургийн хүрээ рам, хайрцаг зэргийг үйлдвэрлэдэг. Энэ бүгдийг пүүс
    компани , их дэлгүүр мөн бусад оронд експортод гаргадаг.
    Ассамын Тинсукиа шорон дахь СРИЖАН төсөл нь хүмүүжигчдэд
    цахилгаанчин, мужааны сургалт явуулдаг. Бангалорын Төв шоронгийн
    “Пунарнава” төсөл нь хүжний хатгуур, бэлэг дурсгалын зүйлс хийж зардаг
    45 эмэгтэй хүмүүжигчдийг дэмждэг.

  • 2006 оноос хойш мянга мянган Аргентин хүмүүжүүлэгчид Амьдрах
    урлагийн Анхан шатны курсээс Ахисан шатны бясалгалын курс, Багш
    бэлтгэх курс Буенос Аиресийн 15 шорон, Мендоза, Чако, Тукуман, Рио
    Негро, Санта Фе, Тиеррадел Фуего хотуудын 2 шорон тус бүрээс энэ
    сургалтад хамрагдсан ба “Амьдрах урлагийн Вунг нэг шоронд өдөр тутмын
    дасгалаа хийхийг хүссэн ялтан, хүмүүжигчид үймүүлэхгүйгээр бясалгах
    орон байраар хангаж ажиллаж байна.

  • 2002 оноос хойш 11 шоронд 9000 гаруй Африкийн ялтан хүмүүжигчид үр
    өгөөжийг нь амсаж мэдрээд байна. Энэ сургалт нь Зимбабэ, Танзани, Кени
    зэрэг улсад Өмнөд Африкийн Засан хүмүүжүүлэх албаны санал болгосны
    дагуу эхлүүлээд байна.
    Ялтануудын зан авир болоод эрүүл мэндийн талаарх үр нөлөөний талаар
    явуулсан судалгаагаар тэдний уур хилэн болоод түрэмгий зангийн хэмжээ
    гайхалтайгаар буурсан.

    • 75.6% уурын хэмжээ өөрчлөлт гарсан гэдгээ хуваалцсан бол
    • 68.3% бусдыг ойлгох чадвар сайжирсан
    • 75.6% эрч хүчний хэмжээ өсөн нэмэгдсэн 2% ямар ч өөрчлөлтгүй
    • 78% нойрны чанар сайжирсан
  • Тайваны Хожмын асрамжийн нийгэмлэгийн танилцуулсанаар Шоронгийн програм
    Тайпей Ту-Чен болоод Тайчунг урьдчилан хорих ангид 2004 онд оруулсан ба тэр
    жилдээ 1000 гаруй ялтан хамрагдаж, эдгээр хорих ангид байнга явагдаж байна. 600
    ялтанд явуулсан судалгаагаар ялтангуудын 80% нь бусдад ойлгомжтой байдал,
    илүү сэтгэл хөдлөлийн тогтвортой байдал, улам сайн унтдаг гэх мэт ач тусыг
    мэдүүлжээ.

  • 2001 онд Калифорний Ланкастер хотод үхлийн зэвсэг, аллага, хүчин, галт зэвсгийн
    дээрэм бусдыг алахаар сүрдүүлсэн зэрэг хүчирхийллийн гэмт хэрэг өдөөсөн 13-18
    насныханд Шоронгийн програмыг оруулж, судалгаа явуулсан. Энэ судалгааны үр
    дүнгээр түгшүүр дорвитой буурсан, урьд өмнө бүртгэгдсэн уур айдас, эсэргүүцэх
    зан үйл багассан нь харагджээ. Эдгээр курс заагдаж эхэлсэнээс хойш 4 сарын
    дотор хэрэг явдалын тоо багассан. Харгалзагч Сударшан крия болоод бясалгал
    заагдсан үдэш шөнөдөө ямар ч үймээн самуун бүртгэгдээгүйг тайлагнажээ. Эдгээр
    үр дүн нь дарга захирал, бие бүрэлдэхүүн өөрчлөгдсөн зэргийг эс харгалзан, бие
    бүрэлдэхүүний харьцаанд хомсдолтой үед ч байсаар байжээ.


    “Шүүхийн асрамжинд байсан ширүүн, ууртай, танхайрсан хандлагатай нэгэн орж
    ирээд долоо хоногийн төгсгөлд аз жаргалтай, инээмсэглэсэн залуус болж
    өөрчлөгддөг. . . .Харгалзагчийн минь 33 жилийн туршлагаас урьд хожид хэзээ ч
    ийм зүйлийг би харж байсангүй.” — Калифорний, Ланкастер Франсис Скубийн
    хорих, Майкл Смитын хорих, Уур хилэн удирдах хөтөлбөр, Лос Анжелес хотын
    Ви. Эй. Пи-ийн дарга асан Вильям Ричардсон