Боловсролтой амьдрал

“Боловсрол бол соёл иргэншлийн хамгийн агуу хэмжигдэхүүн юм. Сул доройгоос дорой нэгнийг чадавхжуулснаар гариг дэлхийд энх тайваныг авчрах, ядууралыг оргүй арилгах хүч чадал нь эрдэм боловсролд бий. Энэ нь гагц, аз жаргалыг эрэлхийлэх зам мөр гэрэлтэхэд л үүнийг голчлон харна.”

- Гурудэв Шри Шри Рави Шанкар

Товч

Эрхэмлэх үнэт зүйлсийн боловсролыг бүгдэд өгөх Шри Шри Рави Шанкарын алсын хараагаар урам зориг авсан Амьдрах урлаг сан хүүхдүүдэд өв тэгш, үнэт зүйлсийн боловсролыг “Хүүхдүүдээ анхаарч халамжлах”, “Инээмсэглэл бол бэлэг” гэдэг хөтөлбөрөө дамжуулан үнэ төлбөргүй олгодог програм хөтөлбөр юм. Энэ нь засгийн газрын болоод хувийн програмаас гадуур юм.

Олгож байгаа боловсролын үр өгөөжийг дараах хэмжүүрээр хэмжиж болно:

  • Академик үзүүлэлт
  • Тухайн хүүхдийн сурлагын ерөнхий амжилт болоод сэтгэл ханамж
  • Амьдралын бүхий л хүрээний хөгжил: нийгэм, сэтгэл зүй, материалаг

Бидний өмнө тулгарах сорилт, зорилтууд

Амьдрах урлагийн олон сургууль алс зэлүүд бүс нутагт хязгаарлагдмал байдлаар ажилладаг ба гэр бүлийн санхүүгийн хүндрэл нь өрхийн орлогодоо хувь нэмрээ оруулахаас үүдэн сургуулиас тэднийг завсардуулдаг. Зарим тохиолдолд бүс нутгийн самуун дэгдээгчдээс үүдээд аюулгүй байдал нь санаа зовоосон зүйл юм.

Анхаарал төвлөрөл бол йог, бясалгал бусад дотоодоос нь эрс шинэчлэх техникээр сэтгэлийг хүчирхэг болгоход тустай. Арга зүйн аргачлал нь танин мэдэх когнитив, бие махбодын , нийгмийн, оюун санааны өсөлтийг дэмжиж, улмаар энэ нь өв тэгш боловсролд хүргэдэг.

“Инээмсэглэл бол бэлэг” сургуулийн програм нь хөдөөгийн, отог омгийн, ядуусын дүүргийн сургууль гэж дотроо гурван хэсэгт хуваагддаг.

Төслийн вебсайттай танилцах

Хөдөөгийн сургуулиуд

Хөдөөгийн сургууль хотын зэргэлдээх замаар болон тог цахилгаанд холбогдсон тосгодод явагддаг. Сургуульд сурах ирцийг урамшуулахын тулд үнэгүй тээврийн хэрэгсэл, хоол, дүрэмт хувцас, ном хичээлийн хэрэглэл цүнхээр хангаж, эцэг эхчүүдэд боловсролын ач холбогдолыг яриулж таниулж зөвлөдөг. Ирцийн хэмжээ 98 хувь, завсардалт үгүй.

Отог омгийн сургуулиуд

Отог омог гэдэг нь Энэтхэгт жижиг бүлэглэлийг төлөөлөх, ба угсаа гарал, өв соёл, амьдралын хэвшлээрээ Энэтхэгийн нийгмийн зонхилох чиг хандлагаас ялгаатай. Тэд голдуу алс зэлүүд алслагдмал газар ой моддоор хүрээлэгдсэн, зам харгуй үгүй, тог цахилгаангүй байдаг. Ихэнхийн хувь эдийн засгийн хувьд сорилт бэрхшээлтэй омог отгийн бүлэгийн соёл хэдэн мянган жил хадгалагдаж үлдсэн ч одоо мөхөж алга болох аюулд нүүрлээд байгаа.

Анхны сургуулиуд 1999 онд Жарханд, Баруун Бенгаль, Трибута омгийн бүсд 1999 онд байгуулагдсан ба одоо 2800 хүүхэдтэй 20 орчим сургууль бий. Тэдгээр сургууль ирц 97%, сургуууль завсрдалт 15-аас бага хувьтай. Сурагч хүүхдүүдийн 48% нь охидууд байгаа нь уг бүс нутагт нийтлэг бус зүйл юм. Багш нарыг бүс нутгаас нь элсүүлэн авч, Багш сургах хүрээлэнд сургадаг.

Ядуусын дүүргийн сургуулиуд

Хотын ядуусын дүүрэг ядуурал, эрүүл ахуйн тулгамдсан асуудал, хэт төвлөрөл зэрэг дахин давтагдашгүй сорилт бэрхшээлүүдтэй нүүр тулдаг. Ядуусын дүүргээс ирсэн хүүхдүүд голдуу шим тэжээлийн дутагдалтай мөн гэмт хэрэг, хүчирхийллийн сүлжээнд баригдсан байдаг. Хотуудын зүрхэнд байрладаг, хот болон ядуусын суурин суугчдын хоорондын тэгш бус байдал нь залуусын сэтгэлд байнгын төсөөлөл юм. Үнэгүй боловсролын хүрэлцээ хүртээмж дутагдалтай байдал нь тэднийг мансууруулах бодис, согтууруулах ундаан зэрэгт донтомтгой болгож, мөнгө олох гэм хэргийн сэжигтэн болгодог.

Нөлөөлөл:

Энэтхэгийн 20 мужийн 422 сургуульд үнэ төлбөргүй эрдэм боловсролыг 53361 гаруй сурагч хүүхэд эзэмшиж байна

Хөдөө, отог омог, ядуусын дүүрэгт хүүхдийн хөдөлмөр, ядуурал өргөн тархаж байна

Гэр бүлээс нь анх сургуульд явж хүмүүс

Олон сурагч хүүхдүүдийн дунд

Хүүхдийн хөдөлмөр, охид эрт гэрлэх явдлыг бууруулсан

Амьдрах урлагийн сургуультай тосгодод

Онцлох төслүүд