Сударшан Крияаны талаарх судалгаа

Амьдрах Урлагийн Сударшан Крияа амьсгалын хүчирхэг техникийн талаарх шинжлэх ухааны сонирхолтой баримт, дүгнэлтүүд

Шинэ Делид болсон Шинжлэх ухаан, ухамсар, оюун санааны талаарх Дэлхийн бага хурлаар Амьдрах Урлаг курсын үеэр хичээллэдэг Сударшан Крияа Йог-Амьсгалын хэмнэлт дасгалын талаар явагдсан шинжлэх ухааны гол дүгнэлт судалгааг энд тэмдэглэв. Гэхдээ энэ баримт дүгнэлтийг их хялбарчилсан, энгийн товч байдлаар хүргэлээ.

  • Амьдрах Урлагийн курс АНУ-ын НАСА буюу Сансар судлалын үндэсний нийгэмлэгийн сансрыг нисгэгчдийг бэлтгэх сургалтын хөтөлбөрийн салшгүй хэсэг 
  • Дэлхийн банкны ажилтан, албан хаагчдыг бэлтгэх сургалтын нэг хэсэг,
  • Харвардын их сургуулийн гэр бүлийн эрүүл мэнд хөтөлбөрт, Массачусэтсийн их сургуулийн заавал суух сургалтын хөтөлбөр
  • АНУ-ын Хьюстен хотын мэйр Билл Ваит Амьдрах Урлагийн тэргүүн Шри Шри Рави Шанкартай АУ-ын тусгай хөтөлбөрийг явуулах харилцан ойлголцох санамж бичигт 2008 оны 12-р сард гарын үсэг зурав.
  • Мөн Энэтхэгийн Мисс шалгаруулах тэмцээний хөтөлбөрийн салшгүй хэсэг болжээ.

Сэтгэлийн гуниг багасахын хирээр баяр хөөртэй болно

АНУ-ын Доктор Ноён Ричард Враун СКЙ нь вагус нервэд нөлөөлөх замаар сэргэг тайван байдал үүсгэдгийг нотолжээ. Вагус нерв нь нийгэмд дотно харилцаа тогтоох, бусдыг өөр шигээ ойлгож хайрлахад амин чухал үүрэгтэй бөгөөд бидний төрөлхийн зөн совингийн төв юм. Мөн энэхүү нерв нь тусгах, ажиглах, ярвигтай шийдвэрийг гаргахад голлох ач холбогдолтой. Гэмтсэн вагусын нервийн үйл ажиллагаа нь гуниг гутрал, айдас түгшүүр, сандарч балмагдах, нарийн гэдэсний үрэвслийн хам шинж, харгис хэрцгий байдал, гэмтлийн дараах сэтгэлийн хямрал, хожмын алзхаимер*, хэт таргалах зэрэг шинжээр илэрдэг. *алзхаимер -төөрөгдөх, толгой эргэх, ой тогтоолт буурах, хэл ярианы саатал, сэтгэц хямрах шинж энэхүү алзхаимерийн өвчний үед илэрдэг.

Хүүхэд шиг нойрсоно

АНУ-ын Стефан Поржс СКЙ-ийн амьсгалын өөр өөр хэмнэл нь вагус нервийн янз бүрийн хялгасан судлыг сэргээдэг, иймд СКЙ хийхийг бүх хүнд зөвлөж байна. СКЙ маш онцгой, олон талын нөлөөтэй болохыг харуулжээ. СКЙ хийх үед буюу хийсний дараа тархины долгионы хэмнэл нь нялх хүүхдийнхтэй адил байгаа нь их сонирхолтой юм.

Өөдрөг бодолтой болно

Ослогоос ирсэн Доктор Ноён Фари Саацогли бие тайвширч, сайн сайхныг мэдэрснийхээ дараа СКЙ-ийн үр дүнгийн тухай судалгааг 109 хүн дээр зургаан долоо хоногийн хугацаатай явуулжээ. Тэдний 56 нь СКЙ-тай курст хамрагдаж, зургаан долоо хоног тасралтгүй хийсэн. Үлдсэн хүмүүс нь мөн ижил хугацаанд түшлэгтэй зөөлөн сандал дээр сууж 15 минут намуун хөгжим сонсгосон. Зургаан долоо хоногийн дараа ‘түшлэгтэй зөөлөн сандалд’ суугчдыг СКЙ хийсэн оролцогчидтой харьцуулахад СКЙ хийгчдэд эрүүл мэнд эрс сайжирсан байна. Мөн сэтгэлийн түгшүүр, гутрал, хямрал, огцом буурч, аливаа зүйлийг сайн талаас нь тусгаж, өөдрөгөөр сэтгэж бодох нь нэмэгджээ.

Урт наслахуй

Шинэ Делигийн эмч хатагтай Нита Синг хүний бие махбодийн мэдрэлийн судлуудтай холбоотой хямралд нөлөөлдөг ген дээрх СКЙ-ийн үр дүнг судалсан. СКЙ хийх үед урт наслуулж, мөн хорт хавдрын эсрэг дархлаа үүсгэх ач холбогдолтой антиоксидант энзим буюу үрэвсэл, исэлдэлтийн эсрэг даавар ялгарч байгааг тэрээр олж тогтоосон байна.

Зүрх эрүүл , арьс зөөлөн, даралт хэвийн болох

АНУ-ын эмч ноён Стефан Ларсен СКЙ хийхийн өмнө, хийж байх үед, хийсний дараах нерофизиологийн хариу үйлдлүүдийг доорх сорилууд дээр үндэслэн судалсан. Үүнд тархины цахилгаан бичлэг (ТЦБ) (тархины хальсны 19 хэсэг дээр ТЦБ хийсэн), зүрхний цахилгаан бичлэг, арьсан дахь цахилгаан цочрооны хариу үйлдэл, гарын арьсны хэм, цусан хангамж дахь цохилтын өөрчлөлтийн судлал, цусны даралт зэрэг сорил багтжээ. СКЙ хийх нь биеийн бүх физиологийн хэмжээст чухал өөрчлөлт үзүүлж байгааг Доктор Стефан олж тогтоосон. Энэ нь заагдсан хугацааны турш СКЙ-т хамрагдсан хүний биеийн байдал их эрүүл чийрэг, юманд уян хатан хандаж, стрессийг даван туулах сэтгэлийн тэнхээ илүү болсон нь харагдаж байв. Үүгээр СКЙ-г тогтмол хийх нь ямар ач холбогдолтойг мэднэ.

Эмэгтэйчүүдийн цэвэршилт

Бангалорын эмч хатагтай Гита эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үеийн үрэвсэл, исэлдэлтийн эсрэг процесст СКЙ-ийн үр нөлөөг судлав. Тус бүр нь 4 групп болгож, 40 хүнтэй эхний группт HRT буюу гормоны орлуулах эмчилгээ хийн, 40 хүнтэй дараах группт 500мг Е витаминыг өдөр бүр уулгасан бол 60 хүнтэй гутгаар групп СКЙ-д хамрагдаж, 50 хүнтэй 4 дүгээр группийг эмчийн хяналтан дор байлгав. 30 хоног СКЙ хийсэн группт эмэгтэйчүүдийн цэвэрших үрэвсэл болон исэлдэлтийн эсрэг процесс сайжирсан нь харагдсан. НRT хийсэн болон Е витамин уулгасан группын аль алинд үрэвсэл болон исэлдэлтийн эсрэг түвшинг шинжлэхэд СКЙ-т хамрагдсан групп хамаагүй үр дүнтэй нь гарчээ.

Ажил төрлөөс үүдэлтэй сэтгэл санааны хямрал багасна

Банглорын эмч ноён Ведамуртачар програм хангамжийн 60 инженерийн дунд ажлын ачаалал, сэтгэл санааны түгшүүрт хэрхэн нөлөөлөх талаар Амьдрах Урлаг бясалгалын Курс (АУК)-ын үр дүнг судлав. Хүмүүсийг хоёр хувааж, АУК-т хамрагдсан 30 инженерийг бусад хүмүүстэй харьцуулж үзэхэд сэтгэл санааны түгшүүр огцом буурсан, ажил хөдөлмөрөө амжуулах, сэтгэл цочирдол хямралаа даван туулах тамир тэнхээ эрс сайжирсан нь харагджээ.

Эрүүл амьдрахад СКЙ болон цагаан хоолны ач тус

Оросын эрдэмтэн хатагтай Е. Г. Люлиакин СКЙ хийсэн шүдний эмч нарын дунд амны хөндийн бичил биетийг судалсан. Сүү, цагаан идээний төрлийн хоол унданд байгаа олон төрлийн бичил организм нь хонож удсан, шарсан хайрсан цагаан хоолноос 2-3 дахин бага байв. СКЙ сүү, цагаан идээний төрлийн хоол нь амны хөндий дэх бичил биологийн хэмжээг багасгадаг гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Холестриний эсрэг тэмцэхүй

Пунегээс ирсэн эмч хатагтай Чиплонкар АУК-т хамрагдсан насанд хүрсэн 105 хүний ахуй амьдралын хэвшил, араншин, эрүүл мэндийн байдлыг энэхүү курст суухаас өмнө болон суусны дараа гарсан өөрчлөлттэй харьцуулан судалсан. Тэр бичил тэжээлийн ихэнх нь сатвик (оюун ухаанд эрч хүч өгөх) төрлийн хоол ундтай эерэг харилцан нөлөөлөлтэй болохыг олж тогтоожээ. 2 сарын хугацаатай СКЙ хийсний дараа тэдний сэтгэлийн түгшүүр мэдэгдэхүйц буурсан, үл исэлдэлтийн чадал огцом нэмэгдсэн *триглицеридийн багасалт, исэлдэлтийн ачаалал үл ялиг багассан байна.

*Төрөлхөөс үүсдэг таргалуулах гурван хүчил бүхий нийлмэл эфир болон өөх тосны үндсэн элемэнтээс бүрдэх глицерин бөгөөд нэгэн цул молекул нь нийлээд эдгээр хүчил нь дан ганц таргалуулах хүчлийг бүрдүүлдэг. Энэхүү молекул биенд их хэмжээний өөх тос бүрдүүлэх гол энергийн нөөц нь болдог.

Хорт хавдарт нэрвэгдсэн өвчтөнд үзүүлэх ач тус

АНУ-ын эрдэмтэн ноён Ариел Варнер хөхний хорт хавдартай гэж оношлогдсон эмэгтэй дээр СКЙ-ийн психоспирит буюу сэтгэл санааны сонор соргог байдалд үзүүлэх ач тусыг судалсан. Өвчтөнийг АУК-т хамрагдахын өмнөх 2 долоо хоног, курст сууж 5 долоо хоног дасгалаа тогтмол хийсний дараах байдалтай харьцуулан дүгнэсэн. Ингэж өмнөх 7 хоногийг дасгал хийсний дараах үетэй харьцуулан ажиглахад амьдралын чанар, оюун санааны болон сэтгэлийн эерэг байдал зэрэг нь эрс сайжирсан байна.

СКЙ бусад ижил төрлийн йогуудаас илүү болох нь батлагдлаа

Австралийн эмч хатагтай Женис Картер дайны дараах сэтгэлийн хожуу үеийн хямралд удаан хугацаагаар байгаа Австрали гаралтай Вьетнам иргэдэд Иенгар, Десикачар йог, Кюи Гон, олон бүрэлдэхүүнт йог ба Сударшан Крияа йог зэрэг төрөл бүрийн йогт хамруулан хооронд нь харьцуулав. Тэрээр олон бүрэлдэхүүнт йог ба Сударшан Крияа йог нь бусад йогоос хямралд үзүүлэх хөндлөнгийн эерэг нөлөөлөл хамгийн их үр дүнтэй болохыг тогтоожээ.

Психо-анализ буюу сэтгэцийн задлан шинжлэх эмчилгээнд үзүүлэх нөлөө

АНУ-ын эмч хатагтай Патрица Герберг удаан хугацааны туршид сэтгэцийн шинжлэлд орсон өвчтөнийг СКЙ хөтөлбөрт хамруулж үр дүнг хэлэлцэв. Тэрээр СКЙ нь өнгөрсөн үйлээс үүдэлтэй сэтгэлийн сөрөг сэтгэгдэл, мөн өөрийн сэтгэл санааны байдлаас үүдэн бусадтай холбоо тогтоож чадахгүй өвчтөнд дэм үзүүлэх ‘салж ялгарах’ байдал зэргийг анагаахад тустай болохыг олж тогтоосон.