Гуру Пуурнима

Гуру Пуурнима нь Мастерийн өдөр гэдэг боловч, энэ нь үнэн хэрэгтээ Чин дагалдагч нарын баяр юм. Гуру Пуурнима бол оюун санааны эрэлхийлэгчийн шинэ жил нь юм. Мастерт очдог гурван төрлийн хүмүүс бий. Үүнд: оюутан, шавь, чин дагалдагч.

Оюутан багшид очиж, багшаас сурж, мэдээлэл авч, сургуулиа дүүргэдэг. Мэдээллээс цааш хэтрэхгүй, яг л жуулчны гарын авлагатай адил, мэдээлэл авдаг. Тэр гарын лавлахтайгаа очих гэсэн газараа очиж болно, заримдаа замын цагдаагаас асуухад мэдээлэл өгдөг. Мэдээллийг аваад баярлаж талархсанаа илэрхийлээд явдаг. Та бага, дунд, ахлах сургуульд явж, сэтгэл, компьютер, математик сурч мэдээлэл цуглуулсанараа дүн авдаг. Оюутан мэдээлэл цуглуулдаг нэгэн. Мэдээлэл бол мэдлэг ч биш мэргэн ухаан ч биш, тийм үү?

Дараагийнх нь шавь. Тэрбээр Мастерийн үлгэр дуурайл болгоныг дагадаг. Гэхдээ шавь Мастераас мэргэн ухааныг нь хүртэж, амьдралаа сайжруулах, гэгээрэлд хүрэхийн тулд л хамт байдаг. Тэр нэгэн зорилго шалтгаантай, зөвхөн мэдээлэл цуглуулаад зогсохгүй үүнээс илүү гүн гүнзгий зүйлийг хүсдэг. Амьдралдаа өөрчлөлт авчирахыг хичээдэг. Амьдралаа утга учиртай байлгахыг хүсдэг. Энэ бол шавь.

Чин дагалдагч бий. Тэрбээр мэргэн ухаанын төлөө тэнд байгаа юм биш. Тэр хайранд л баясана. Мастерд, хязгааргүйд, бурханд гүнзгий дурласан. Тэр гэгээрсэн, эс гэгээрсэн талаар огт тоодоггүй. Тэр их мэдлэг_ мэргэн ухаан олж авсан талаар огт авч хэрэгсдэггүй. Харин хамгийн тэр мөчид, мөч бүр тэр гэгээн хайранд уусан ордог нь түүнд бүрэн хангалттай. Ийм нэг Чин дагалдагчийг олоход маш ховор.

Оюутан хаа сайгүй, шавь цөөхөн, харин чин дагалдагч ховор бий.

Бурхан болох, бурхан байхад аугаа зүйл энд үгүй. Та хүссэн ч тэр, эс хүссэн ч тэр, бүгд аль хэдийнээ бурхан. Чулуу ч бас бурхан. Та ч бас бурхан. Бүх зүйл бурхан, Бурхан аль хэдийнээ энд бий ч, чин дагалдагч болно гэдэг аугаа юм. Үүнийг та ойлгов уу? Та хүссэн ч тэр, эс хүссэн ч тэр юм бүхэн аль хэзээний бурхан боловчь хайр, хамгаа зориулахуй хаа нэгтэйгээс цэцэглэдэг. Хамгаа зориулахуй чин дагалдахуй бүрэн цэцэглэхэд, цэцэг дэлбээгээ нээх ба, энэ нь чин дагалдагч юм. Сэтгэл татам зүйл хаа сайгүй, хайр хаа сайгүй, харин чин дагалдахуй хамгаа зориулахуй маш ховор. Хамгаа зориулахуй их гоё, сайхан. Оюутан нүдэндээ нулимс цийлэгнүүлэн Мастер, багш, Гуруд очдог. Түүнд олон олон асуудал бий. Оюутан явахдаа, нулимс цийлэгнүүлэн явдаг ч, нулимсны мөн чанар харилцан адилгүй. Энэ бол баяр талархлын байдаг. Нулимс урассаар л гэлээ гэхдээ энэ бүгд нь баяр талархалынх, хайрынх байх ба, хайранд уйлах нь хамгийн сайхан нь юм.

Хайранд ганц л удаа уйлж үзсэн бол, үүнийг амт шимтийг таниж мэдэх ба түүний даатгахуй, чин дагалдахуйд хорвоо дэлхийн бүхий л бүтээл баясан цэнгэдэг. Орчлон хорвоогийн бүхий л бүтээл нэг зүйлд л хүсэн бэтэгрэх ба, энэ бол гашуун нулимснаас, гайхам амттай нулимс болж хувирах нулимсны өөрчлөлт юм.

Буддагийн шавь Сарипутра гэгээрсэн. Гэгээрэхэд нь Будда түүнд “Одоо явж, хорвоо дэлхийн амьдралд орж, миний хийдэг байсан ажлыг хий, хүмүүст сургаалиа хэлж, номлох цаг чинь болжээ.” гэж хэлэхэд нь Сарипутра уйлсаар байгаад Буддагийн хажууд үлдсэн. Хүмүүс түүнээс “Гэгээрсэн атлаа, юунд уйлна вэ?” гэж асуухад тэрбээр “Гэгээрэл хэнд хамаатай гэж, миний хүсэн хүлээж байсан зүйл гэж үү, хүлээгээд байх зүйл гэж үү, би энэ талаар огт санаа зовж байгаагүй, асууж ч байгаагүй. Учир нь Буддагийн өлмий дэх баяр жаргал оршиухуйн маш аугаа, түүнд хамгаа зориулах нь надад маш аугаа байсан, Үүнийгээ би санаж байна, үүнийг гэгээрлээс илүүд тавьмаар байна.” гэжээ.

Салалт үгүй, ялгаа үгүй, зай завсар үгүй боловч, өөр өөр өнгө, янз янзын баяр баясахуй бий боловч, чин дагалдагч, тэр хэзээ ч унахгүй, огт унаж доройтохгүй, түүний хувьд ийм боломж ч үгүй юм.

Кришна биеэ орхих үедээ, нулимс цийлэгнүүлэн байж Уддавад “Энэ Гопи нараас миний төлөөх тэр чин сэтгэлийг яалтай билээ. Миний төлөө чин дагалдагч нарт очиж та нарын талархал, хайр намайг чөлөөлж чадна гэж хэл.” гэж хэлсэн. Энэ нь маш сайхан агаад тэр цааш нь “явж очин, тэдэнд чин дагалдагчийн суу алдарыг нь хэл, би диваажинд биш, би сүмд биш, харин миний чин дагалдагч дуулахад би тэнд бий.” Чин дагалдахуй бол хадыг хүртэл хөдөлгөж чадах зүйл.

Өөрийгөө гэгээрсэн гэж боддог нэгэн Зэн мастер байжээ. Тэр эргэн тойрондоо “Би гэгээрсэн.” гэж хэлж явдаг байж. Түүнд нэгэн зүйл тохиолдож гэнэ. Түүний Мастеруудын нэг нь ‘Коэн’ гэдэг таавар өгсөн. ‘Коэн’ бол “нүднээс нь нулимс дуугүй, бөмбөрөн урсдаг хоёр нүдтэй хөшөө” байж. Үүнийг сонссон Зэн Мастер сэтгэл нь ихэд догдлон “Дотоод гүнд нь нэг юм байна.” гэж хэлсэн.

Хайр нь бурхан түүний дотор баясах тэр нэг юм. Хязгааргүй оршихуй нь та хэрхэн их бэтгэрдэг шиг таны төлөө бэтгэрдэг. Таныг хүлээн авахыг хүлээсээр л байдаг. Бурхан таны дэргэд байхыг ихэд хүсч байдаг. Иймд чин дагалдагч энэ гариг дээр боловсрон дэлбээлэхэд бурхан маш их баярладаг. Тийм л учраас Гуру Пуурнима чин дагалдагчийн өдөр нь юм.

Яг л аав, ээж болохтой адил, тэнд Гурутэй болохуй гэж бий. Бид бүгд хэн нэгэнтэй ганц ч удаа болов Гуру нь болж тоглох хэрэгтэй. Бид тоглодог! Мэдсэн ч тэр, мэдээгүй ч тэр та зарим хүнд Гуру болдог. Хүмүүст зөвлөлгөө өгч, зааж сурган, хайр халамж өгсөөр л байдаг. Та энэ бүгдийг хийдэг, гэхдээ эргүүлэн юу ч хүсэлгүйгээр 100 хувь хийх хэрэгтэй. Энэ нь Гуру зарчмаар амьдрахуй юм. Бурхан, Амин сүнс, Гуру дунд ялгаа үгүй. Тэд бүгд нэг. Бясалгал бол тайвшрах амрахуй. Баяр талархал дүүрэн бүх зүйлийн талаар бод, ирээдүйд юу хүсч байгааг нь асууж, хүн бүрийг адисла. Бид маш их адис ивээлийг хүлээн авдаг бол гачигдаж дутагдсан хүмүүсийг бас адислах хэрэгтэй.