Гурван төрлийн орон зай

Өнөөдөр би та нарт гурван төрлийн орон зайн талаар хэлмээр байна.

Эхний орон зай нь гадаад орон зай. Бүх 4 мах бод энд бий. 2 дахь төрлийн орон зай бол бодол сэтгэлийн хөдөлгөөн ирдэг дотоод орон зай. Нүдээ анихад – энэ нь дотоод орон зай.

Үүний дараа гурав дахь орон зай бий. Энэ бол бодол үгүй, сэтгэлийн хөдөлгөөн үгүй энергийн орон зай боловч та зөвхөн энергийг л мэдэрдэг. Гүн бясалгалд та үүнийг амсаж мэдэрдэг, тийм үү үгүй юу? Эсвэл крия хийсний дараа тэр орон зайг мэдэрнэ. Тэнд орон зайнаас өөр юу ч үгүй, бодол ч үгүй.

Эхнийх нь Буут Акааш буюу гадаад орон зай гэж нэрлэдэг . Хоёр дахь нь Чит акааш бодол, сэтгэлийн хөдөлгөөн гардаг орон зай. Гурав дахь нь Чиид акааш тухайлбал ухамсарын орон зай гэж нэрлэдэг. Ухамсар өөрөө бидний дотоод гүнд буй өөр нэг орон зай. Бид энэ гурван төрлийн орон зайг бараг ойлгож анхаардаггүй.

Бухимдах болгондоо юу хэлдэг билээ? ‘Би ганцаараа баймаар байна. Зай болоод өгөөч.’ Ингэх нь их чухал. Бүх уран бүтээлүүд энэ гурван орон зайнаас ирдэг. Чийд акааш ухамсарт энэ аль хэдийнээ бий. Бүх мэдлэг Чийд акаашаас Чит акааш руу бодол сэтгэлийн хөдөлгөөнөөр дамжин ирдэг. Дуу сэтгэлийн хөдөлгөөнөөр ирдэг шинжлэх ухаан бодол санаагаар илэрдэг. Бясалгал бол эдгээр орон зайг танин мэдэхүй юм.

Заримдаа уудам орон зайг харж суухад анхаарал ч бас тэнд, сэтгэл хоосон. Та нарын хэн нэгэнд ийм юм болж байсан уу?

Нэгэн сайхан үүлгүй өдөр тодоос тод од тэнгэрт байгааг харж хэвтдэг. Тэнгэр лүү харахад юу болдог вэ? Энэ орон зай таны дотор бас бий болдог. Энэ хоосон байдал бясалгалын байдал руу ордог. Иймд бүх бодол санаа, юм бүхэнээ энэ орон зайд үлдээдэг. Магад ирээдүйн нэгэн цагт хэн нэг нь акашик  (орон зайн) бичлэгийг хөндөх төхөөрөмж бүтээнэ. Тэр үед 2011, 2010 он бүр түүнээс ч өмнө юу болсоныг олж болно. Ямар мэдлэг ирсэн, хаана, хэн юун тухай бодож байгаа бүхэн ирээдүйд нэгэн цагт дахин авч үзэж болно. Учир нь цаг хугацаа бүхий л бодол санааны бичээс бий.

Та магад өөрийн амьдралдаа анзаарсан байх, зарим газар сэтгэл үймэрсэн, уурласан. Үүнийг  та нарын хэд нь мэдэрч байсан бэ? Юу болсон бэ? Энэ орон зайд таныг уурлуулдаг эсвэл сэтгэлийг тань донсолгодог хүмүүс бий. Иймд тэр орон зайд хөдөлж, зан аашид нөлөөлнө. Сайн нөхөртэй бол? Илүү гэгээлэг, дотроо илүү дээрдсэн, бүрэн чөлөөтэй, амар амгаланг мэдэрдэг. Ийм юмтай тохиолдож байсан уу? Хэд нь үүнийг мэдэрч байсан бэ хэл дээ?

Иймд анд нөхөртэй байх нь үнэндээ утга учиртай юу? Энэ нь хүмүүс сайн анд найз биш учраас зайлсхийх хэрэгтэй гэсэн үг биш. Та бас муу нөлөөнөөс зугтахын оронд, муу сөрөг уур амьсгалд эерэгээр сайнаар нөлөөлөхүйц хүчирхэг байх хэрэгтэй. (Дээд курс)-ын үеэр явагддаг бясалгалууд тэр орон зайд хүчирхэг тогтвортой байлгахад тусалдаг. Иймд хаа яваа газраа орон зайгаа өөртөө авч явдаг ба нөлөөнд орохоосоо илүү түүнд нөлөөлдөг. Ширээний тенисний бөмбөг шиг бүү бай. Харин цохиур нь бай. Ингэвэл та эргэн тойрныхоо орон зайд нөлөөлж чадна. (Алга ташилт)

Нөхцөл байдал бүр муудаагүй эсвэл бүр муудаж таныг залгин авах хүртэл түүнээс зугтаалгүйгээр сайтар олж мэдэх хэрэгтэй. Энэ үед зугталгүй холдон одно. Юу хэлж байгааг минь ойлгож байна уу?

Ийм л болохоор хүүхдийн тоглож буй орон зай нь сэтгэл татам байдаг. Та, хүн бүр нэг аяар дуулж байхад тэр тусмаа эртний дууг дуулахад тэр орон зай зохирол нийлэмж амар амгалангийн орон зай үүсдэг. Санскрит уншлагыг оруулдаг нь түүний нөлөөлөл Акашик бичлэгт доод тал нь 20000-50000 жилийн тэртээ бичигдсэн байдаг. Үүнээс ч эрт байхыг, хэзээ энэ байсныг мэдэхгүй. Энэ бүх дууны хэлбэлзэл нь орон зайг өгөөмөр тэнүүн болгож бидний эрхтэн системд хүчтэйгээр нөлөөлдөг.

Тэнгэрлэг юм бүхэн үргэлж түгээмэл олон нийтийнх байдаг. Миний юу хэлж байгааг ойлгож байна уу? Тийм ээ! Өөр өөр газар, соёл харилцан адилгүй, янз бүрийн шашин, өөр өөр хувцас, хөгжим адилгүй, харин орон зай хаа сайгүй адил. Дотоод орон зай ижил. Гайхалтай нь шинжлэх ухаан мянгахан л жилийн өмнөөс мэдэгдэх болсон. Гэхдээ сайн сайн сайн!

Өнөөдөр олонх нь амрах гэж л энд ирсэн. Та нарын хэд нь ашрамд орж ирэнгүүтээ сэтгэл илүү хөнгөрөөд ирснээ мэдэрсэн бэ? Өөр мэдрэмж, өөр орон зайг мэдэрч чадсан байх. Бангалоре ашрамд ч бас, учир нь энд өдөр бүр бясалгал болж байна. Хүмүүс ‘Би дөнгөж ирээд, аль хэдийнээ сэтгэл санаа минь хөнгөрөөд, сэтгэл илүү сайхан боллоо. Гайхалтай! ‘ Энэ ертөнц хэрхэн хөдөлдөг нь их сонирхолтой, энэ ч сайхан!

Source: https://www.artofliving.org/three-types-space