Амьдрах урлагийн тусгай хөтөлбөр

Чад улсад үүрэг гүйцэтгэх Энхийг дэмжих бие бүрэлдхүүн явуулсан сургалт

2010.06.09

2010 оны 6 сарын 4-нөөс 7-ны хооронд Таван толгойн Усан бэлчир дэх Зэвсэгт хүчний 311-р ангийн сургалтын зааланд Амьдрах урлаг нийгэмлэгийн Тусгай хөтөлбөрийг Чад улсад үүрэг гүйцэтгэх энхийг дэмжих ажиллагааны 116 цэргийн бэлтгэл бие бүрэлдхүүнд оров.

Энэ эрчимжүүлсэн сургалтын зорилго нь ажиллагааны явцад үүсэх стресс ядаргааг амьсгалын янз бүрийн техник, хялбар бясалгал, хөнгөн йогийн дасгалын тусламжтайгайр тайлж сэтгэлийн эрч хүчийг өгөх замаар бие, сэтгэл, оюуныг эрүүл саруул ажиллуулахад чиглэгдсэн.

Урьд өмнө Вьетнам, Иракт алба хааж байсан Америкийн цэргийн бие бүрэлдэхүүн, үндэсний тэнгисийн цэрэг офицеруудад орж байсан стресийн эсрэг эрчимжүүлсэн, дайчин хөтөлбөр бөгөөд Монголд анх удаагаа ЗХЖШ-ийн дэмжлэгтэйгээр энэ сургалтыг заагдсан хугацаанд багтаан явуулж дуусгав.

Нийт 18 цагийн энэ хөтөлбөрийг өглөө 06:00-09:00 орой 18:00-21:00 бэлтгэл сургуулилтын гадуурх цагаар явагдав. Эхний өдөр буюу 2010 оны 6 сарын 4-ны үдээс хойш 18:00 цагт сургалт эхлэхэд заал савны багтаамжаас үүдээд бие бүрэлдхүүний 114 цэрэг хамрагдаж дараа өдрийн өглөөний сургалтанд шинээр 2 хүн нэмэгдэж нийтдээ 116 /Нэг зуун арван зургаан/ цэрэг офицер хамрагдав.

Сэтгэгдэл:

- Би гадаадад олон удаа үүрэг гүйцэтгэж байсан. Эх орон эцэг эх, хань, хүүхэдээ санах үед сэтгэл зовох асуудал маш их гардаг. Энэ дасгалуудыг хийснээр цаашид ийм асуудал гарахгүй гэдэгт би өөртөө итгэлтэй байна. а/а Т.Энхбаатар

- ... бусдыг гэх сэтгэл мөн хайрлах, хүндлэх өөрийгөө ялан дийлэх урам зориг эрч хүч өглөө. ЗХ-ний 016-р анги Жалбаа 

- Энэхүү хичээлд сууснаараа би амьсгалыг сэтгэл оюунтайгаа хослуулан стреснээсээ гарч чаддаг боллоо. Чойжилдорж 

- Миний бие өнгөрсөн өвөл хатгаа аваад эмчлүүлсэн боловч гүнзгий амьсгал авах, ханиалгах зэрэгт ар нуруу хоёр далны голоор хатгаж өвдөн зовиурладаг байсан бол энэ хичээлд суугаад илт мэдэгдэм өөрчлөлт гарч зовиур нь арилж байна. Д/а О. Баярхүү 

- Ямар нэг шашны номлол биш байгаа гэж эргэлзэж байсан. Гэвч тийм биш байсан. Цаашид ажиллагааны газар орон дээр болон буцаж ирээд сургалтанд хамрагдах болно. Миний хувьд сэтгэлийн эрч хүчийг мэдэрч чадсан. Дорноговь аймаг Даланжаргалант сум Г. Пүрэвцогт