Өсвөр насны хүүхэд залуусыг чадавхжуулах хөтөлбөр (YES!)

Үе тэнгийнхний дарамт, элсэлтийн шалгалт шүүлэг, эцэг эхтэйгээ харилцах хоорондын харилцаа, урлаг спорт энэ бүхэнийг өдөр тутмын амьдралдаа зохицуулж давж гарах шаардлага тулгардаг. Тэгвэл энэ бүхнийг та яаж даван туулах вэ? Амьдрах урлагийн Өсвөрийн хүүхэд залуучуудыг чадавхжуулах хөтөлбөр нь энгийн Иогын байрлал асаанаар бие бялдарыг хүчирхэг болгож, ариусган угаах амьсгалын техник Сударшан крияагаар сэтгэлийн хат суулгаж чадавхжуулдаг. 

Багаар хөгжилдөн тоглож, хүүхэд залуусын хоорондын харилцаа, өөрт тулгарсан амьдралд тань нөлөөлөх асуудлаар бүлгийн хэлэлцүүлэг хийж, найз нөхөрлөлийн харилцааг зохицуулах, мөн хичээл сурлагадаа яаж илүү төвлөрөх, өөрийн хүсэл мөрөөдөл боломж бололцоондоо яаж хүрч болох тухай орно.

Сударшан крия хүчирхэг амьсгалын техникээр зөв шийдвэр гаргах чадварыг олж авдаг. Энгийн арга техникээр уур цухалдалыг, тайзны айдасыг  давж гардаг. Өөрийгөө хайрлаж, бусадтай хуваалцаж сурдаг, ширэн нүүрлэхийн оронд инээмсэглэж асуудлыг шийддэг.

Хорвоо дэлхийг харилцан адилгүй үзэл бодолоор олж хардаг.

Болзол шалгуур:

Байхгүй

  • Үр өгөөж, ашиг тус
  • Ерөнхий зүйл
  • Хөтөлбөрийн агуулга
    • Өөртөө итгэх итгэлийг хөгжүүлж услаж тордно
    • Багаар, хамтаар, ажиллах өөр бусад чухал чадварыг хөгжүүлнэ
    • Өдөр тутмын тулгамдсан асуудлыг шийдэх дөт арга
    • Стресийг арилгаж, дотроо эрх чөлөөтэй, хөнгөн шингэн болно
    • Сөрөг сэтгэлийн хөдөдгөөнийг хөнгөхнөөр зохицуулна
    • Суралцах дөт арга аргачлалд суралцана
    • Анхаарал төвлөрөл, ой санамжийг нэмэгдүүлэх дөт аргуудыг эзэмшинэ
    • Үе тэнгийнхний дарамтыг зохицуулахад суралцана
    • Ямар ч нөхцөлд инээмсэглэлээ алдахгүй байхад суралцана
    • Бие сэтгэлээ дахин цэнэглэж эрч хүчтэй болно
    • Зөвхөн өөрийгөө бодолгүй, бусад хүний талаар боддог болно
    • Бүх сөрөг муу зүйлийг арилгаж, эерэг энергээр дүүргэхийг зэмшинэ
    • Нас: 13-18 нас
    • Курсын хугацаа: 4 - 6 өдөр
    • Өдөрт: 3 - 4 цаг
    • Сударшан крия
    • Бясалгал, амьсгалын техникүүд
    • Өдөр тутмын амьдралд хэрэгтэй энгийн зүйлс
    • Анхаарал төвлөрүүлэх техникүүд
    • Айдас түгшүүрийг давж гарах арга техникүүд
    • Хоорондын харилцааг зохицуулах
    • Багын ажиллагаа
    • Хоолондоо анзааргатай байх
    • Бүлгийн яриа
    • Гадаа явагдах арга хэмжээ
    • Тоглоом наадгайгаар сурах
    • Бусдад туслах
    • Өөртөө итгэх итгэлийг батжуулж, удирдах