Өдөр тутмын амьдрал дахь бясалгал

Meditation in daily life

Сэтгэл сэтгэл үгүй болж, өөрийн эх булагтаа эргэж ирэх нь бясалгал. - Шри Шри

Бясалгалаар өөрийн чадвараа бүрэн илрүүл

Таны биеийн эс болгон хязгааргүйг агуулах чадвартай байдаг. Өт хүртэл идэж, унтаж, сэрүүн байж, өдөр болгоны үйлдлээ хийдэг, бид тэдэн шиг амьдрах нь утгагүй. Байгалиас заяасан чадавхаа бүрэн ашиглах хэрэгтэй. Үүний тулд бясалгалаа тогтмол хийгээрэй. Энэ нь өдөрт хэдэн минут л зарцуулна. Нэгэнтээ өдөр тутмын хэмнэлд орвол хэцүү ажил байхаа болино.

Бясалгал биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Бясалгалын үед таны бие өөрчлөлтөнд орж, эс бүр прана (энерги)- гаар дүүрдэг. Таны бие дэх пранын түвшин дээшилснээр баяр жаргалтай болно. Бясалгалын бидний эрхтэн системд үзүүлэх нөлөө нь хэвийн байдаг. Зарим хүмүүс үүнийг ухамсрын дээд түвшин гэж нэрлэдэг; харин бид тэрхүү түвшинд амьдрах чадвартай байдаг учраас Шри Шри Рави Шанкар үүнийг ухамсрын ердийн түвшин гэжээ. Бясалгал хоёр чухал үр нөлөөг үзүүлдэг - Бясалгал нь стресс бие рүү нэвтрэхээс хамгаалахын зэрэгцээ эрхтэн системд хуримтлагдсан стрессийг гадагшлуулдаг.

Өдөр тутам бясалгал хийсний үр нөлөө:

  • Аз жаргал болон сэтгэл хангалуун байдал
  • Мэдрэхүйн эрхтэн сайжирна ( тиймээс харах, амтлах, хүрэлцэхүй зэрэг мэдрэмжүүд хүчтэй болдог)
  • Зөн билэг сайжирна.
  • Уураа хянана.
  • Илүү сайн шийдвэрүүд гаргаж эхэлнэ.

Өдөр тутмын амьдралдаа бясалгалыг оруулснаар:

  • Сансрын ухамсар хэмээн нэрлэгддэг ухамсрын 5 дахь түвшин цэцэглэдэг. Сансрын ухамсар гэдэг нь сансрыг бүхэлд нь өөрийн нэг хэсгээ хэмээн хүлээн авах юм.
  • Та дэлхийг өөрийн нэг хэсгээ хэмээн хүлээн авах үед дэлхий болон таны хооронд хайр маш хүчтэй урсаж эхэлдэг.

(Хайр гэдэг нь сэтгэлийн хөдөлгөөн бус, оршихуйн түвшин юм. Энэ нь энхрийлж хандах хандлагаар илрэх уянгын драм биш, харин бидний жинхэнэ оршихуй юм.)

  • Энэ хайр нь амьдралын сөрөг хүч, саад бэрхшээлийг даван гарах чадварыг танд өгдөг.
  • Уур, сэтгэл дундуур байдал нь хоромхон зуурын сэтгэлийн хөдөлгөөн болон хувирах бөгөөд удалгүй замхран алга болдог болно.

Аз жаргалтай, сэтгэл хангалуун бай
Мэдлэг, дасгалын нэгдэл нь амьдралыг бүрэн дүүрэн болгодог. Та ухамсрын дээд түвшин хүртэл өсч хөгжих үед ямар ч нөхцөл байдал, саад тотгор таны тэнцвэрийг алдуулж чадахаа больдог. Та гоо сайхан, зөөлөн, хүчирхэг болох бөгөөд ямар ч шалтаггүйгээр амьдралын өөр өөр нөхцөл байдалд нийцэх чадвартай болдог.

Таны дотоод дахь оюун санааны замын эрэлчид бясалгал нь бие, сэтгэлээсээ чанагш явж, оршихуйнхаа илүү гүн гүнзгий байдлыг мэдрэх арга нь болдог.

А: Бясалгал сэтгэлийг тайвшруулж, их сайхан болгодог. Гэвч бид өдөр тутмын амьдралдаа мөнгө тушаах, машин зогсоолын хөлс төлөх болон бусад эрээн бараан хорвоогийн асуудлыг зохицуулах шаардлагатай тулгардаг. Эдгээр зүйлсийг хэрхэн тайвнаар хийх вэ?

Шри Шри: Та өглөө биеэ цэвэрлэхээр шүршүүрт ордог. Дараа нь өдөр тутмын үйл ажиллагаагаа хийнэ. Өдөржингөө усанд орох шаардлагагүй. Яг л үүнтэй адил. Бясалгаж сэтгэлээ тайвшруулаад, дараа нь бусад үйл ажиллагаануудаа явуулах хэрэгтэй. Өөрийн амгалан тайван байдлаа хадгалах нь амар биш, гэхдээ дасгалаа тогтмол хийгээд байвал энэ нь хялбар болно. Бясалгал гэдэг нь энэ мөчийг хүлээн зөвшөөрч, хором бүрт гүнээсээ амьдрахыг хэлдэг. Ердөө энэ ойлголт болон хэдэн өдөр тасралтгүй бясалгал хийхэд та амьдралын чанараа өөрчилж чадна.