Шагнал болон Өргөмжлөлүүд

Дэлхий цэцэн билгийг үнэлж байна

Шри Шри Рави Шанкарын мэргэн ухаан, алсын харааг нь үнэлж олон шагнал, өргөмжлөлийг олгожээ. Хүний үнэ цэнийг дахин сэргээснээр хүчирхийлэлгүй, стрессгүй нийгмийг бүтээх алсын хараа нь дэлхий дахинаа сайшаагдсан юм. Жилийн жилд Шри Шри өөрийн эх орны болон олон улсын засгийн газар, бусад байгууллагуудаас дээд шагнал, өргөмжлөлийг хүртсээр байна.

Энэтхэгийн тав, Шри Ланкийн нэг их сургуулиас түүний хүмүүнлэгийн үйлсийг үнэлж, Хүндэт докторын зэрэг олгосон байна.

Америк болон Канадын нилээд хэдэн хот түүний айлчилсан өдрийг ‘Шри Шри Рави Шанкарын өдөр’ болгон зарласан бөгөөд, хүндэт иргэнээрээ өргөмжилжээ. Зарим орнууд ‘Алдар цуутай зочин’ хэмээх өргөмжлөл хүртээсэн байна. 2006 онд Энэтхэгийн Жайпур хотод түүнийг айлчлах үеэр Засаг дарга нь хотын бэлэг тэмдгийн түлхүүрийг гардуулжээ.