Хари Ум бясалгал

Full moon meditation

Бидний оршихуйн үйл ажиллагааг прана хэмээх амьдралын нарийн эрчим хүч удирдан явуулдаг. Прана бидний биенд нарийн энергийн сувгууд (нади), энергийн төвүүд (хүрд)- ээр дамжин урсана. Хүн бүрт асар их хэмжээний энерги оршдог. Кундалин хэмээн нэрлэгдэх ахар сүүлэнд хадгалагдаж байдаг. Энэ төвөөс дээш урсах энергийн хэмжээ нь чакра болон надигийн байдлаас шалтгаална. Хари Ум бясалгал нь энэхүү чакрануудаа идэвхжүүлэхэд тусалдаг. ‘Хари’ гэдэг нь ‘арилгагч’ гэсэн үг. Хүн түүний нэрийг санан, давтан давтан уншаад л байвал нүгэл, үйлийн үр, сансрын муу нөлөөнүүд тасралтгүй арилдаг. Өвчин, зовлон алга болно. ‘УМ’ нь бүх сансар огторгуй, бүтээгч хүчнээс үүсэн гарсан анхны сансрын долгион юм. Хамгийн алдартай тарни бол ‘Хари Ум’ юм. Түүний онцгой утга нь Хари бол Ум. ‘Хари Ум’ нь зовлонг арилгагч олон талт тарни юм. Энэхүү тарни нь өөртөө сансрын долгионыг агуулж байдаг. Хари Ум бясалгалаар прана нэг энергийн төвөөс нөгөө рүү хөдөлж байдаг.

Нурууг даган 7 гол энергийн төв буюу ‘чакра’ байрладаг. Прана хүрдүүдийг дамжин биеэр аялдаг. Хүрд болгон эерэг болон сөрөг энергитэй. Жишээ нь ахар сүүлэн дээр байрлагч Мүладхара чакра нь урам зориг, сул үлбэгэр байдал хоёрыг удирддаг. Эдгээр хүрд болон Хари Ум бясалгалын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Амьдрах Урлагийн Дээд курс, Шри Шри Йогийн курст суух хэрэгтэй. Шри Шригийн удирдсан Хари Ум бясалгал нь Сд болон кассетаар байдаг.