Оюун санааны мэдрэмж

  • Амьдралын зорилгоо олж мэдэхтүн.
  • Амьдрал, бүтээхүйн тайлагдашгүй нууцыг нээгээрэй.
  • Эрх чөлөөгөө амталж, оршихуйн дотоод гүнээ судалаарай.
  • Гэгээрэлийн харгуй өөд зугуухан замчлуулан алх.
  • Багшийн дэргэд туйлаас үнэн, хамгийн дээд мэдлэг, зэрэгцүүлэшгүй жаргалын дээдийг мэдэр

Оюун санааны харгуйгаас амссан мэдрэмж бүр тодорхой боловч, үүнийг үгээр илэрхийлэхийн аргагүй.

Тайлагдашгүй аялалд алхам алхамаар

1.  Бие, Сэтгэл, Оюун санаагаа эрүүлжүүлж, яруусга.

Эхний шат нь Сударшан крияаг сурах , бие, сэтгэл, оюун санаагаа ариусгаж яруусгах хүчтэй нөлөөтэй амьсгалын техник юм. Үүнийг хийснээр бидний бие эрхтэнд хуримтлагдсан стресийг аяндаа, үр дүнтэй гадагшилуулна.

2.  Төгсгөлгүй үргэлжлэх төрөлх чанартаа амрах

Дуугүйн дадал – гадны чимээг чагнангаа ухамсартайгаар энергийн эрч хүч өөд орох энэхүү дадал нь бие, сэтгэл, оюун санаагаа сэргээх байдлаар харилцан адилгүй уламжлалд, бүх цаг хугацааны туршид хэрэглэгдсээр иржээ. тусгай зориулалтын янз бүрийн үйл явцад орж, идэвхтэй байнгын бодолын чанад гарснаа, ер бусын энх амгаланг мэдэрч, өдөр тутмын амьдралдаа, гэртээ амарсан мэт цоглог байдлаа сэргээдэг.

3. Амьдралыг гүнзгийрүүлэн судлахуй

Бясалгалаар дотоод гүнээ гүнзгийрүүлэн амсахын тулд курс хөтлөх эрхтэй багшаас тарни хүлээн авах нь амин чухал юм. Сахаж самади бясалгал нь сэтгэлийг тайвшруулж дотоод гүн өөд оруулах энгийн халбар авиаг яаж хэрэглэхийг сургадаг. Сэтгэл болон мэдрэлийн системийг нь гүн аниргүйд цөөхөн минут ч атугай амруулахад мэдрэлийн тогтолцооны явцад бөглөрч таглардаг саадууд аажмаар арилдаг. Уг техникийг тогмол хийж уг мэдрэлийн эрхтэн тогтолцоог усалж тордосноор, нэгний амьдралын чанар бүрэн шинэчлэгдэх боломжтой бөгөөд өдрийн турш энх амгалан, эрч хүчтэй болж, улмаар ухамсар тэлж томордог.

4.  Адислан ивээж анагаан эрүүлжүүлэх хүчийг олохуй

Адислаж ивээх курс нь бидний мэдрэмжийн тэргүүн эгнээний элбэг дэлбэг, сэтгэл өег хангалуун байдалыг авчирдаг. Сэтгэл хангалуун нь ухамсарын гоо сайхан чанар юм. Энэ нь нэгнийг адислаж ивээх, анагааж илааршуулах зэмсэг болдог.

Адислаж ивээж чадах нь таны тусламж эрэх хүмүүсийг халамжлах, хуваалцах энх амгалан яруусалыг авчирах, буян үйлдэх боломж, хандлагын бүрэн төгс илэрхийлэл билээ. Таны өргөж буй адислал ивээл нь аливаа хүний амьдралыг өөрчилж болно. Олон хүн энэ гайхамшигтай мэдрэмжийн тухай мэдээлж, тэмдэглүүлсээр л байгаа.

5.  Талархалд дэлгэрч дэвжихүй

Энэ харгуй дээр дэлбээгээ нээсэн ухамсарын хамгийн ариун илэрхийлэл нь талархал юм. Гуру пуужа бол он жилүүдэд ховор нандин цэц ухааныг нандигнан авч ирсэн Мастер багшдаа талархалаа илэрхийлэх ариун дагшин эртний уламжлал юм.

Дусал далайтай холбогдоход, далайн хүчийг мэдэрдэг. Үүнтэй адил Мастеруудын уламжлалтай холбогдоход хэмжээлшгүй эрч хүчний нөөцтэй холбогддог.