Наваратрийн баяр 2013 он

16th of Oct 2012 to 24th of Oct 2012

2013 оны 10 сарын 5 - 14


Наваратри нь "Нава" нь ес, "ратри" нь "ра"-шөнө "три"-гурав гэсэн утгатай. "Три" нь бие, сэтгэл, оюун санаа зэрэг амьдралын   гурван талт асуудлын тухай юм. Хүнд нөлөөлөх гурван зүйл бие махбод, сэтгэц, оюун санааны асуудал. Энэ хүндрэлтэй асуудлаас ангижруулдаг нь "ратри" юм. Ратри буюу шөнө нь зовлонг дарж, тав тухыг танд өгдөг. Шөнө жаргалтай ч зовлонтой ч, хүн болгон амран тайширч унтдаг. Навратрийн энэ ес хоногийн турш Ягна ба Хомаг тэмдэглэдэг. Ягна нь хорвоогийн зовлон, өвчин, зовиур шаналгааг тэглэдэг ёслол юм. Өдөр болгон тохирох ягна хомаг тусгайлан хийснээр бидний сайн, саар муу чанарт нөлөөлдөг.

""Навратригаар хувь хүний дотроос ундрах сайн мөн чанар хэрхэн сөрөг муу зүйлийг ялан дийлж, хэн хүнд бурханлаг оршихуй ил гарч буйг төлөөлүүлэн илэрхийлдэг."

- Шри Шри Рави Шанкар

Энэ хорвоод мэндлэхээс өмнө 9 сар эхийн хэвлийдээ оршдог. Энэ есөн өдрүүдэд эх булаг руугаа эгэн ирэх өдрүүд бөгөөд бясалгал хийж, дуу дуулж, дуугаа хураан, мэдлэг сонсож өнгөрүүлнэ. Бангалор дахь Олон улсын Амьдрах урлагийн төвд зохиогдох Гуружитэй  Бясалгалын тусгайлсан дээд курст хамрагдаж, өлзий хутаг нь дэлгэрсэн хомад ТА оролцож болно. 

2013 оны 10 сарын 5-наас 9-нд Наваратрийн тусгай Дуугаа хураах хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. Ашрамын өрөө бүгд захиалагдсан хэдий ч ашрамаас гадуур өөрийн унаа байраа зохицуулж хөтөлбөрт оролцож болно. (Байрлаагүй Навратрагийн багц)-д таныг хамруулж хөнгөлөлт үзүүлж, ийм бүртгүүлэгчдэд бүртгэл нээлттэй. Хэрвээ та  өөрийн холбоо барих дэлгэрэнгүй мэдээллийг доор үлдээвэл бид бүртгэлийг нээнгүүтээ буцаж холбогдоно. 

Дээрх сонголтуудаас анхааралдаа авч, ашрамд байрлах, ашрамд ирэх унаа тэргээ зохицуулах хэрэгтэй.

Ведийн мэдлэгийн хуваарь 

Сумеру аялал ( holiday@sumerutravels.com ) зочид буудал, унааг тань, хүсвэл захиалахад бид туслах болно.

 

Энэтхэгийн Карнатака муж, Бангалоре хот, Амьдрах урлагийн Олон улсын төв, Karnataka, Энэтхэгт