Гол илтгэлүүд

Нэг дэлхийн гэр бүл уриаг түгээж байна

Хайр, энэрэл нигүүлсэл, хүчирхийлэлгүй байхын мэдлэгийг түгээж буй Шри Шри Рави Шанкар нь эв нэгдэлтэйгээр зэрэгцэн оршихуйг цуцалтгүйгээр дэмжсээр иржээ. Өөр өөр сэдэвт тоолшгүй олон хэлэлцүүлэгт үг хэлж байхдаа хүмүүнлэг болон нөхөрлөлийн талаарх ерөхий санааг баримталдаг. Түүний түгээмэл, энгийн мэдлэг нь хайр, цэцэн билэг хоёр үзэн ядалт, зүдрэл туйлдлыг ялан дийлж чадах тухай юм.

Аргентин, Шотландын парламентийн гишүүд, Европын бизнесийн толгойлогчид, Нэгдсэн Үндэсний байгууллага гэх мэт энх тайвны төлөөх байгууллагууд, Лал болон Хинди шашинтны тэргүүн зэрэг хүмүүстэй уулзан ярилцаж байхдаа Шри Шри Рави Шанкар нь хүний үнэ цэнэ, хүмүүсийн хоорондын нэгдлийг онцлон тэмдэглэдэг.

Шри Шри Рави Шанкар нь Давост болсон Дэлхийн Эдийн засгийн Форумын 2 үйл ажиллагаа, НҮБ-ийн Шашин болон Оюун санааны тэргүүнүүдийн Дэлхийн Энх тайвны төлөөх Мянганы чуулга уулзалт, 2005 онд Имамс, Раббисын Дэлхийн анхдугаар конгресст уригдаж, үг хэлсэн байна.

Өөр өөр салбарын удирдлагуудыг нэгтгэх зорилготойгоор Шри Шри Рави Шанкар олон тооны симпозиумд уригджээ. 2007 онд Үнэн ба Эвлэрлийн Конферецид Далитын ард түмний тэнцвэрт байдлыг дэмжин, Олон улсын Хүний Үнэ Цэнийн конференци (2006), жил бүр болдог Соёл ба Оюун санааны Нэгдсэн Симпозиумд оролцож үг хэлсэн байна.

Олон нийтийн уулзалт, симпозиумд оролцохдоо Шри Шри Рави Шанкар олон шашны эв нэгдэл, байгаль орчны тогтвортой байдал, ядуурлыг бууруулах болон хүн ардын хөгжлийн асуудлын талаар хөндөж ярьдаг. Тэрээр дэлхий даяарх мянга мянган хүмүүст Васүдайва Күтүмбакам буюу Нэг Дэлхийн Гэр бүл гэсэн уриан дор нэгдэхэд нь урам зориг өгдөг.