Бясалгал ба хүний үнэ цэнэ

Meditation and Human values

Хүний үнэ цэнэ гэж юу вэ? Энэрэл нигүүлсэл, хамтын ажиллагаа, нөхөрсөг, инээмсэглэж, инээсэн, хөнгөн, туслах хүсэлтэй, хамааралтай гэсэн мэдрэмжтэй, бие биенээ халамжилдаг - энэ бүх чанарууд нь хүний үнэ цэнийг гаргаж ирдэг бөгөөд эдгээрийг тэтгэж, ил гаргах шаардлагатай.

Үндсэндээ хүүхэд төрөхдөө энэ чанарыг дотооддоо агуулсан байдаг. Багш болон эцэг эхчүүд үүнийг нь ухамсартайгаар, жишээгээр тэтгэж байх ёстой. Тэд өсөхийн хэрээр зарим чанар нь харагдахаа больж байна. Харин бясалгал хүн бүрийн дотор стрессээр халхлагдсан байгаа тэр чанаруудыг нээн гаргадаг.

Хүүхдийн доторхи хүний үнэ цэнийг тэтгэн тэжээхүй

Заримдаа багш нар хүүхдийн гэртээ сурсан зүйл, зан авирыг өөрчлөх хэрэгтэй болдог. Зарим үед бүр сургууль дотроо хүүхдүүд өөрсдийн сурсан авираа солилцож эхэлдэг. Бясалгал хүүхдийн энэ сөрөг байдлаа даван гарахад нь тусалж чадна. Сөрөг байдал бол хүүхдийн төрөлх чанар нь биш. Хайр, халамж, анхаарал тавьснаар та хүүхдийн доторх эерэг үнэ цэнийг гаргаж ирнэ. Дуулгаваргүй хүүхэд ч гэсэн өөрчлөгддөг. Түүнд илүү их тэврэлт, илэлт хэрэгтэй бөгөөд хайрлаж, халамжилж байна гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй.

Насанд хүрэгчдийн хүний үнэ цэнэ

Бясалгал нь хүний сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг цэвэрлэхэд онцгой үүрэгтэй. Дэлхий даяарх шоронгийн олон хүмүүжигч амьсгалын дасгал, бясалгал хийж, үзэн ядалт, уур, тэднийг нөмрөн авсан өшөө хонзонт мэдрэмжээсээ бүрэн ангижрах чадвартай болжээ.

”Гэмт хэрэгтэн бүрийн дотор тусламж эрэн уйлж буй хохирогчийг би олж хардаг. Энэ нь нийгэмд хүчирхийлэл авчрах, стресс, амьдралын талаарх явцуу бодол ойлголт, муу харилцаа байдаг. Зөвхөн хүний үнэ цэнийн талаарх оюун санааны мэдлэг, боловсрол нь хувь хүнийг цааш ажиллаж, амьдрахад нь урам зориг өгч, өдөр тутмын амьдралд тохиолдож буй асуудлуудаа зохицуулахад нь тусалдаг.” - Шри Шри Рави Шанкар

Хүн төрөлхтөн өнөөдөр салаа замын уулзвар дээр байна, нэгээр нь явбал тэднийг хүчирхийлэл, бүтэлгүйтэл тосно, нөгөөгөөр нь явбал сэтгэл гутралд орж, амиа хорлоно. Зөвхөн бидний хайр, гоо сайхан, амар амгалангаар дүүрэн, бүх үзэл бодол, төсөөлөл, тодорхойлолтоос чанагш тэрхүү оршихуйн талаарх мэдлэг л энэхүү уур бухимдал, хүчирхийллээс чөлөөлж чадна.

Хариуцлага хүлээсэн иргэний хувьд бид нийгэмдээ тэр хариуцлагыг авчирч, өөрийнхөө өмнө болон эргэн тойрныхныхоо өмнө хариуцлага хүлээх шаардлагатай байна.