Бясалгал ба төрөлх чанар

Meditation and naturalness

Бид бүгд амран тайвширч, аз жаргалтай байхын тулд байгальд амрах дуртай байдаг. Яагаад байгальд тийм хүч байдаг вэ гэхээр энэ нь байгалийн мөн чанар нь юм! Хүн бүр жаахан хүүхдэд дуртай байдаг. Учир нь тэд өөрийнхөөрөө (төрөлх чанараараа) байдаг. Өөрийнхөөрөө байгаа хүнд хүн бүр татагдана. Өөрийнхөөрөө, төрөлх чанараараа байх нь чухал юм. Бясалгал таныг өөрийнхөөрөө байхад тусалдаг. Яаж гэдгийг харцгаая.

Төрөлх чанараараа байна гэдэг нь дотоодоосоо ямар байгаагаараа байхыг хэлнэ. Үүний тулд та өөрийн дотоод оршихуйтай холбогдох шаардлагатай. Бясалгал үүнийг хамгийн сайн хийж чадна.

Ухамсрын үл өөрчлөгдөх байдал нь таны төрөлх оршихуй юм

Энэ нийгэм, дэлхий, таны амьдралд бүх зүйл өөрчлөгддөг гэдгийг ажигласанаар та тэнд ямар нэгэн өөрчлөгддөгүй зүйл байгааг мэднэ. Тэрхүү ухамсрын үл өөрчлөгдөх байдал нь танд хэмжээлшгүй хүч, урам зориг, бүтээлч чанарыг өгдөг. Ухамсрын үл өөрчлөгдөх байдлаа мэдэрснээр:

  • Сэтгэл төвлөрч, оюун ухаан саатлаас ангижирна.
  • Ой ухаан гунигт дурсамжаас чөлөөлөгдөнө.
  • Эргэн тойронд тань баяр жаргалтай байдал бий болно.

Ингэснээр та өөрийн хайж буй баяр хөөртэйгөө холбогдож чадна. Хүн бүрийн төрөлх хандлага нь аз жаргал, инээмсэглэл, нөхөрсөг, баяраар дүүрэн байхуй юм. Та эдгээр зүйлсийг хийж байхдаа ямар ч хичээл чармайлт гаргадаггүйгээ ажиглаарай. Төрөлх чанараараа байх нь таны дотоодод ямар ч стресс үүсгэдэггүй. Харин таныг уйтгартай, ууртай, ганцаардмал, өөрийнхөөрөө биш үед эдгээр нь стрессийн шалтгаан болдог! Бясалгал таныг дотоод оршихуйтай холбож өгдөг. Бясалгал сэтгэлийг тэлнэ. Стресс багасна. Илүү сайн шийдвэр гаргаж чадах бөгөөд сайхан амьдардаг.

“Ухамсрын төрөлх хандлага нь тэлэх, амар тайван болох. Усных бол доошоо урсах, агаарынх даралтын доор байхгүй байдагтай адил ухамсрын хандлага нь тэлж, амар амгалан байхуй юм.”