Бясалгалын үр өгөөж

Benefits of meditation

Хичээл чармайлтгүй =Бясалгал

Та амар тайван, баяр баясгалантай сэтгэл, сайн эрүүл мэнд, илүү их энерги, эерэг харилцаа, сэтгэл хангалуун байдлыг хүсч байна уу? Стрессгүй, санаа зовохгүй баймаар байна уу?

Та бясалгалын тусламжтайгаар эдгээр болон бусад үр нөлөөний амтыг нь мэдрэх болно. Бясалгал таны бие, сэтгэл, сүнсэнд тоолшгүй олон үр нөлөөг авчирдаг. Хамгийн гүн нойрноос илүү амралтыг өгнө. Та хэдий чинээ гүн амарна тэр хэрээр үйл ажиллагаа тань идэвхтэй байна.

Бясалгалын тусламжтай стрессээсээ ангижрахуй

Бясалгал хоёр чухал үр нөлөөг үзүүлдэг:

  • Бясалгал нь стресс бие рүү нэвтрэхээс хамгаалдаг.
  • Эрхтэн системд хуримтлагдсан стрессийг гадагшлуулдаг.

Хоёулаа нэгэн зэрэг явагдах бөгөөд таныг өөрөө баяр баясгалан гэдгийг ухааруулдаг.

Бясалгалын биед үзүүлэх нөлөө

Бясалгалын үед таны бие өөрчлөлтөнд орж, эс бүр прана (энерги)- гаар дүүрдэг. Бие дэх пранын түвшин дээшилснээр та баяр жаргалтай болно.

Биеийн түвшинд бясалгал:

  • Өндөр даралтыг бууруулна.
  • Цусан дахь сүүн хүчлийн давсны түвшинг бууруулж, зовнил шаналалын дайралтыг багасгана.
  • Сэтгэлийн түгшүүртэй холбоотой өвчин болох толгой өвдөх, ходоодны шархлаа, нойргүйдэл, булчин, үе мөчний өвдөлтийг багасгана.
  • Зан аашийг сайхан болгодог серотонин дааврын ялгарлыг нэмэгдүүлнэ.
  • Дархлалын тогтолцоо сайжирна.
  • Биеийг энергээ өөрөө үйлдвэрлэдэг болгон хувиргана.

Бясалгалын сэтгэлд үзүүлэх үр нөлөө

Бясалгал нь тархины давтамжийг альфа түвшинд аваачснаар бие өөрийгөө эрүүлжүүлж эхэлдэг. Сэтгэл сэргэг, зөөлөн, сайхан болно. Бясалгалыг байнга хийснээр:

  • Шаналал багасна.
  • Сэтгэлийн хөдөлгөөн тогтворжино.
  • Бүтээлч чадвар нэмэгдэнэ.
  • Аз жаргал нэмэгдэнэ.
  • Зөн билэг хөгжинө.
  • Сэтгэлийн цэвэр тунгалаг байдал, амар амгаланг олж авна.
  • Асуудлууд танд ирэхээсээ өмнө жижиг болно.
  • Дотоод хандлага аз жаргалыг тань тодорхойлдог гэдгийг ухааруулдаг.

Бясалгалын оюун санаанд үзүүлэх үр нөлөө

Бясалгал таны дотоодод дасан зохицлыг авчирдаг : Бясалгал нь сэтгэл хөөрсөн, тогтворгүй, эсвэл огт хөдөлгөөнгүй үед дотроос тань цэвэрлэн, тэтгэж, тайвшруулдаг.

Бясалгал бүтээгч хүчинд нийцлийг өгдөг : Та бясалгал хийж байх үед өргөн уудам, амар амгалан, хайрын орон зайд байдаг бөгөөд тодорхой долгионуудыг цацруулж байдаг. Өөрийн дотоодод нийцлийг авчраад зогсохгүй мөн бүтээгч хүчний нарийн давхаргуудад нөлөөлж байдаг.

Бясалгал таны жинхэнэ чадваруудыг илрүүлдэг : Таны биед байгаа эс бүр хязгааргүйг агуулах чадвартай байдаг. Байнга бясалгал хийснээр байгаль танд бэлэглэсэн энэхүү чадваруудаа олж мэдэх боломжтой болно.

Сансрын ухамсар таны дотор дэлгэрдэг

Бясалгалыг өдөр тутмын амьдралдаа оруулж ирснээр сансрын ухамсар хэмээн нэрлэгддэг ухамсрын 5 дахь түвшин цэцэглэдэг. Сансрын ухамсар гэдэг нь сансрыг бүхэлд нь өөрийн нэг хэсгээ хэмээн хүлээн авах юм.

Та дэлхийг өөрийн нэг хэсгээ хэмээн хүлээн авах үед дэлхий болон таны хооронд хайр маш хүчтэй урсаж эхэлдэг. Энэ хайр нь амьдралын сөрөг хүч, саад бэрхшээлийг даван гарах чадварыг өгдөг. Уур, сэтгэл дундуур байдал нь хоромхон зуурын сэтгэлийн хөдөлгөөн болон хувирах бөгөөд удалгүй замхран алга болдог. Та “энэ мөч”-д амьдарч эхлэн, “өнгөрснийг” сул орхидог болно.

Мэдлэг, ойлголт, дасгалын нэгдэл нь амьдралыг бүрэн дүүрэн болгодог. Та ухамсрын дээд түвшинд хүртэл өсч хөгжих үед, гоо сайхан, зөөлөн, хүчирхэг болох бөгөөд ямар ч шалтаггүйгээр амьдралын өөр өөр нөхцөл байдалд нийцэх чадвартай болдог.