Бясалгалын тухай 10 оргүй яриа

Хормоос хоромд тэрбум хүний сэтгэл өөд өнгийж үзэхэд хорвоогийн бүхий л зүйлийн талаарх эцэс төгсгөлгүй бодлын гинжин урсгал байгааг олж харах бизээ. Зарим бодол бодит зүйлийг байгаагаар нь тусгадаг бол, зарим нь төсөөлөн бодох, зарим нь буруу ташаа төсөөлөл байх. Энэ олон оргүй хоосон зохиомол сэдвийн дундаас хамгийн түгээмэлжсэн нь бясалгалын тухай юм. Энэ бүх “Надад хэрэгтэй юм болов уу? Би удаан хугацаагаар сууж чадах уу?  Тэгсэн ч гэсэн хэн бясалгахыг хүсэх юм бэ?” гэх мэт төрөл бүрийн төсөөлөл ойлголтыг ‘бясалгал’ гэх үгээр л бид сэтгэлдээ бий болгодог ажээ.

Энд бясалгалын талаар төөрөгдөлийг арилгах байх гэж итгэн, бясалгалын тухай хамгийн түгээмэл оргүй зохиомол ярианы жагсаалтаас энд орууллаа.

Оргүй яриа №1. Бясалгал бол төвлөрөл.

Бясалгал бол үнэндээ төвлөрөл биш юм байна. Төвлөрөл бол бясалгалын үр өгөөж нь. Бясалгал нь сэтгэлийн бүрэн гүйцэд тайвшрал, сул орхихуй юм. Сэтгэл тайвширахад илүү сайнаар анхаарлаа хандуулдаг.

Оргүй яриа №2. Бясалгал шашны дадал практик:

Иог бясалгал нь бүх шашны чанагш орших эртний дадал дадуулахуй юм. Бодит байдал дээр бясалгал нь шашинууд, үндэстэнүүд, итгэл үнэмшилүүдийг хамтад нь авчирах чадвартай. Хүн бүрийн төлөө нар манддаг шиг, хүн болгоны төлөө салхи салхилдаг шиг бясалгал бүх хүнд үр өгөөжөө өгдөг.

Оргүй яриа №3. Бясалгал хийхдээ бадамлянхуа суудлаар суу:

Патанжали йог судар нь сэтгэлийн төрөлх мөн чанарыг авч үзсэн хүн төрөлхтөний бүтээсэн хамгийн шинжлэх ухаанч, сэтгэлийн тухай маш нарийвчилан авч үзсэн судар бөгөөд, уг йогын сударт Патанжали cдхирасукхамасанам гэсэн нь бясалгаж байхад биед эвтэй, хөдөлгөөнгүй байх нь илүү чухал гэж тайлбарласан байсан. Энэ нь илүү их гүн бясалгалд ороход бидэнд тусалдаг. Та завилж сууж болно, та сандал дээр, эсвэл буйдан дээр ч сууж болох ба хамгийн гол нь нуруу эгц, мөр сулхан байрлалаа хадгалж авч үлдэх нь сайн.

Оргүй яриа №4. Бясалгал настай хүнд хэрэгтэй:

Бясалгал бол бүх насны хүмүүсийн амьдралд үнэ цэнээ өгдөг түгээмэл зүйл юм. Нэг нь найм, есөн наснаасаа бясалгаж болно. Яг л шүршүүрт биеэ цэвэрлэдэг шиг сэтгэлээ бясалгалаар цэвэрлэдэг. “Бясалгал хийсний дараа өмнөх шигээ уурлахаа больсон.” гэж сургуулийн оюутан Сандра,  “Хэдэн минутын бясалгал бүхий л өдрийн турш намайг тайван байлгадаг.” гэж 19 настай залуу бясалгалгагч Каран нар өөрсдийн сэтгэгдлээ хуваалцаж байна.

Оргүй яриа №5. Бясалгал бол өөрийгөө ховсдох юм:

Бясалгал бол ховсдохын эсрэг ерөндөг. Ховсдох үед тухайн хүн юуг туулж өнгөрүүлсэнээ мэдэрдэггүй бол бясалгал бол хором бүрийг бүрэн гүйцэд мэдрэх юм. Ховс нь  тухайн хүний сэтгэлийн нэгэн ижил сэтгэгдэлээр аялуулдаг бол, бясалгал бидний ухамсар шинэ, цэвэр тунгалаг болгосноор эдгээр сэтгэгдлүүдээс чөлөөлөгддөг. Ховс нь метаболийн үйл ажиллагааг нэмэгдүүлдэг бол бясалгал багасгадаг. Бодит байдал дээр, пранаяма, бясалгал тогтмол хийдэг хүмүүсийг ховсод  оруулах амаргүй байдаг.

Оргүй яриа №6. Бясалгал бол бодлоо хянахуй:

Бодол бидэнд урилгаар ирдэггүй. Бид бодолыг ирсэний дараахан л мэддэг. Тэд яг л тэнгэрт зэрэглээтэх үүл лугаа адил. Ирээд л өөрөө буцдаг. Бодлоо хянахыг оролдох нь хичээл чармайлт ордог бол, сэтгэлийг тайвшруулах түлхүүр нь хичээл чармайлтгүй байлгах юм. Бясалгалаар сайхан бодолыг хүсэмжлэлгүй, муухай бодолыг түлхэн дургүйлхэлгүйгээр бодлуудынхоо гэрч нь болж, чанад гарч дотоод аниргүйн гүн дэх орон зайд нэвтрэн орохуй юм.

Оргүй яриа №7. Бясалгал асуудлаас зугтаалгахад тус болдог:

Харин ч үүний эсрэг, бясалгал инээмсэглэлтэйгээр асуудал бэрхшээлтэй нүүр тулах чадвар олгодог. Энэ чадвар нь иог бясалгалаар дамжуулан бидэнд нөхцөл байдлыг таатай болон бүтээлч байдлаар зохицуулснаар хөгждөг. Нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх чадварыг хөгжүүлснээр, болоод өнгөрсөн зүйлийн хойноос уурлаж, эсвэл ирээдүйд болох зүйлд санаа зовохын оронд ухааралтайгаар үйлддэг. Бясалгал дотоод хүч, өөрийгөө хүндлэхүйг бий болгодог. Яг л бороонд шүхэр хэрэгтэйн адил. Хүч сорьсон зүйл өсөн нэмэгдэх тусам бид итгэлтэйгээр урагшлах болно.

Оргүй яриа №8. Цаг барсан явдал:

Бясалгалын илүү гүнзгийн мэдрэмж олохын тулд олон цагаар суух шаардлагагүй. Дотоод гүн дух оршихуйн эх булагын цөмтэйгээ холбогдох холбоос нь хормыг хэд хуваасанд тохиолдож болно. Сахаж самадийн өглөө, үдэш хийх 20 минутын бясалгал нь үзэсгэлэнт дотоод гүн өөд аялахад хангалттай хугацаа юм. Бясалгаснаар бясалгалын чанар аажмаар нэмэгддэг.

Оргүй яриа №9. Та Санаяси болно:

Та оюун санааны замд орж бясалгаж эсвэл өсөж дэвжихийн тулд материалаг амьдралаасаа татгалзах хэрэггүй. Бодит байдал дээр таны юмыг баясан таашаах чанар бясалгаснаараа маш ихээр нэмэгддэг. Тайвширсан амар амгалан сэтгэлээр аз жаргалтай амьдрах ба эргэн тойроныгоо мөн аз жаргалтай болгодог.

Оргүй яриа №10. Бясалгалыг цаг зүгтэй хийдэг:

Ямар ч цагт, ямар ч зүг чигт бясалгах нь сайн. Сэтгэлдээ санаж болгоох зүйл бол таны ходоод дүүрэн биш, эс бөгөөс нойрмоглож болох талтай. Наран мандах, наран жаргах үеэр бясалгах нь өдрийн турш таныг тайван эрч хүчтэй байлгадаг.