Бясалгалд илүү гүн орох зөвлөгөө

Та тогтмол бясалгал хийдэг байж болох юм, гэхдээ нэг зүйлийг анзаарсан уу, суугаад бясалгахад сэтгэл хорвоо дэлхийн янз бүрийн бодолуудад автагддаг. Яаж бясалгаж сурах вэ гэдэг нь эхний шат бол, шатаар өгсөөд илүү гүн гүнзгий бясалгалд орох илүү дээр аргыг сурахыг хүсч байна уу? Энэ чиглэлээр хэдэн зөвлөгөөг дагах нь танд тустай байж болох юм.

#1 Хэн нэгний нүүрэнд инээмсэглэл тодруулах

Хэн нэгэнд туслах үед юу мэдэрдэг вэ? Аз жаргал, сэтгэл хангалуун байдал...  . Үүнээс гадна таны дотор ямар нэгэн юм тэлж томорох мэт эерэг эрчим мэдрэгддэг үү? Яагаад гэдгийг мэдэх үү? Үүний учир нь та хэн нэгэнд тусалж, царайд нь инээмсэглэл бэлэглэсэн болохоор танд эерэг долгио хэлбэлзэл, ивээл хайр ирдэг. 

Туслах үйлчлэх нь мөн сайн сайхан чанарыг авчирдаг сайн сайхан чанар нь таныг илүү гүн гүнзгий бясалгал өөд хөтөлдөг.

"Бусдад үйлчлэх үед би аз жаргалтай, энх тайван болгох сэтгэл хангалуун ханамжийг тэр дороо олж авдаг. Би энх тайван мөн аз жаргалтай байхад гүн гүнзгий бясалгалд баталгаатай ордог." хэмээн Шилпы Мэйдн хуваалцаж байна.

#2 Аниргүйн анирыг амталж мэдрэхүй!

Өглөө босоод тагтан дээрээ зогсож байна гэж төсөөлбөл тэнгэрийн хаяа өөд харж, мандаж байгаа нарны үзэсгэлэнт туяа сэтгэл зүрхийг татдаг. Гүн аниргүйг мэдэрч, энэ үг хэлнээс чанагш гоо үзэсгэлэнг өөр шигээ мэдэрдэг үү?

Аниргүй дуугаа хураах нь бодолуудыг илүү цөөлж, таны сэтгэл тогтуун болгоно.

Ихэнхдээ бид чалчихад сэтгэл мөн чалчаа болдог. Бидний мэдрэмж мэдээлэл цуглуулаад завгүй, олон олон бодол сэтгэгдэлээр бөмбөгддөг.

Аниргүй бясалгал хоёр бие биенээ нөхцөлдүүлдэг. Та аниргүй байхад таны сэтгэл удаан тогтуун болж, бясалгалд илүү амархан ордог. Аниргүй бясалгал хоёрыг зэрэг хамгийн амархан мэдрэх арга бол Амьдрах урлагийн дээд курс бөгөөд Бангалоре хотноо Олон улсын төвд хагас бүтэн сайнд болдог.

“Заримдаа дуусашгүй бодалоор суунаглаж түүндээ гацдаг. Аниргүй дүүгаа хураах нь аажмаар бодол бөмбөгдүүлэхийг цөөлж илүү гүн гүнзгий бясалгалыг мэдрэнэ.” хэмээн Хитанши Сачдев хуваалцаж байна.

#3 Иогийн эргэх мушгих дасгалаар биеэ энхрийл

Зарим өдрүүдэд бясалгалын турш тайван бус, бясалгалд илүү гүн орж чаддаггүйгээ анзаарч байсан уу?

Удаан цагаар ажиллах нь биеийг хөшүүн болгож, хөшиж өвдөснөөс тайван бус болдог. Зарим нэг асаан хийснээр хөшүүн байдлыг чөлөөлж тайван бус байдлыг арилгадаг. Үүгээр таны сэтгэл тогтуун болж, бясалгалд илүү гүн оруулна. 

#4 Хоолондоо анхаар

Тостой шарсан, махан хоол идсэний дараа бясалгасан өдрүүд, хөнгөн эрүүл хоолны дараа бясалгасан өдрүүдээ нэг хардаа. Ялгааг нь мэдэрэв үү? Үүний учир нь таны идсэн хоол сэтгэлийн байдалд тань шууд нөлөөтэй. 

Бясалгагчийн төгс хоол хүнс амуу тариа, ногоон навчит ногоо, шинэ жимс, салад, шөл зэрэг хөнгөн, шингэхэд хялбар, 'прана' өндөр хоол унд юм.

#5 Өөртөө зориулж дуул

Янз бүрийн хөгжим харилцан адилгүй сэтгэлийн хөдөлгөөнийг тайлах гох дэгээ болдогийг анзаарч байсан уу? 

Бидний биений 90 болон түүнээс дээш хувь нь огторгуй орон зай тул, дуу авиа бидэнд маш гүнзгий нөлөө үзүүлдэг. Сатсанд дуулах нь сэтгэлийн хөдөлгөөнийг цэвэрлэж мэдрэмжийг тэлж томруулна. Зогсолтгүй чалчих 'өчүүхэн сэтгэл' дуугаа хурааж, бясалгахад илүү гүнийг мэдрэнэ. 

#6 Өдөр тутмын бясалгалх бясалгалын цагаа товло.

Сахилга баттай байж, бясалгалаа хүндэтгэлтэй дээдлэн хийх нь илүү гүн бясалгалд орох түлхүүр юм. Иймд өдөр бүр бясалгалын цагаа товлож, илүү гүн гүнзгий гайхамшигийг мэдэр. "

Урьд нь өдрийн өөр өөр цагт бясалгадаг байсан. сүүлийн хэдэн сар өдрийн хоолны өмнө өдөр бүр бясалгадаг. тогтсон цагт бясалгал хийх болсноор илүү сайн гүн бясалгалд орж байгаагаа анзаарсан." хэмээн Дивя Сачдев хуваалцаж байна. 

Сахаж Самади бясалгалын мэргэжилтэн Приядаршини Харирамын оруулга дээр үндэслэв.