Боловсролд үнэ цэнэ бий болгох

21st of May 2010

Шри Шри Рави Шанкар Хүний үнэ цэнэ рүү чиглэсэн зорилго нь боловсролд жинхэнэ оюуны чадавхыг/билэг оюуныг бий болгоно. Өнөөдөр эцэг эхчүүд үр хүүхдээ сайн сайхан байж, боловсролтой аз жаргалтай, хүнлэг сайн хүн болж, өсөн төлөвшөөсөй гэж хүсч, үүгээр төсөөлж амьдардаг. Гэтэл боловсрол нь -- аз жаргал-- гэдэг жинхэнэ зорилгоо ихэнхдээ биелүүлэлгүй орхигдуулж байна.
Хүүхдийн цангинасан инээмсэглэл, баяр хөөр, нөхөрсөг байдлыг хооронд нь үнэндээ харьцуулашгүй билээ. Сургуульд орохын өмнөх балчир хүүхэд ахлах сургууль, дээд сургуулиа төгсөж буй үетэй нь харьцуулан ажиглахад, бага наснаас нь заяасан баяр баясгалантай, гэнэн томоогүй хөөрхөн өхөөрдөм байдлаа өсвөр болон шилжилтийн насандаа хадгалсаар л байна уу?
Хүүхэд өсч том болохын хэрээр гэнэн хонгор зангаа авч үлдэх ямар нэг арга зам энд бий болов уу? Хэрвээ бид үүнийг авч үлдэж чаддагсан бол үнэхээр сайн сайханд хүрэхсэн. Учир нь гэнэн хонгор зан бол гоо сайхан юм.
Бид хүнлэг энэрэнгүй, халамжилан хуваалцсан хүмүний үнэт чанарыг боловсролын системдээ хэрхэн, яаж нэвтрүүлж, төлөвшүүлэх вэ? Бид хүүхдүүддээ төрөхөөсөө суугдаж заяасан сайн сайхан мөн чанаруудыг услан тордох боловсролыг яаж баталгаажуулах вэ? Найзархаг байх, өрсөлдөн авахыг урьдал болгосон өнөөгийн нийгэмд нь өгөхүйд хүүхэд бүрийг сургах тогтолцоог хэрхэн бий болгох вэ? Боловсрол нь зөвхөн сайн дүн авч, сайн ажилд орохын баталгаа юм уу? Эсвэл удаан хугацааны нийгмийн хөгжил дэвшлийн төлөөх баялаг сан хөмрөгийг хамтдаа бүрдүүлж бүтээх тухай юм уу?
Хүмүний үндсэн хандлага бол “өгөх”-үй юм. Энэ хандлага өнөө үед хаа нэгтээ орхигдож, амин хувиа хичээсэн, сувдаг шунахайг дэмжсэн алсын хараагүй боловсролыг хайн бэдэрч байна. Хуучны, үеэ өнгөрөөсөн багшлахуйн үндсэн арга барилыг бид шинэчлэх хэрэгтэй. Боловсрол нь шинжлэх ухааныг таашаах үзлийг суулгаад зогсохгүй, өнөөгийн харилцан адилгүй соёлын нөлөөлөлтэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Хүүхдүүд өөртөө итгэж өөрсдийгөө үнэлж хүндэтгэх, бүтээх санаачлахуйг хөхүүлэн дэмжих тийм боловсролын тогтолцоо бол сайн юм. Энэ л бидэнд хэрэгтэй юм. Мөн чөлөөтэй, сэтгэлийн зовлон үгүй, уур уцаараас ангид, тайвширсан сэтгэлийг услаж тордоход туслах ёстой. Ийм сайн суурьтай боловсролын тогтолцоо нь залуучуудыг фанатизм*-д орохоос мөн сэргийлж чадна. Боловсролын сонирхлын бүлэглэл хүний үнэ цэнийг хадгалж, амьдралын харилцан адилгүй хэв маягт хүндэтгэлтэй хандах боловсролын тогтолцоог тунгаан бодох хэрэгтэй. Багш нар бол хүүхдийн сурч боловсрох цорын ганц хамгийн чухал эх сурвалж юм. Багш сурган хүмүүжүүлэгч болон сургуулийн захиргаа хамтдаа хүүхдүүдэд мэдээлэл цуглуулах төдийгөөр үл хязгаарлан, тэдний мэдрэмжийг өсгөн нэмэгдүүлэх ангийн тогтоолцоог бий болгоход гардан оролцох хэрэгтэй.
*Хувь хүн өөрийгөө би ийм шашинтай тэр ч шүтлэгтэй, үзэл бодолтой хэмээн бодоод, тэндээ түгжигдээд, бусдыг амьдралдаа оруулахгүй болоод ирэхээр фанатизм эхэлдэг.
Боловсролын шинэчлэлд сурагч оюутнуудын үр дүнг нэмэгдүүлж, өсөлт хөгжилтийг хангах шинийг сэдсэн стратегийг оруулах хэрэгтэй юм. Өнөөдөр хэвлэл мэдээлэл, интернет, телевиз, видео тоглоом нь хүүхдийг мэдээллээр бөмбөгдөх болжээ. Хэт их мэдээлэл нь түүнийг шингээж, задлан шинжлэх хүүхдийн тархины чадамжинд нөлөөлж цаашлаад (Attention Deficiency Disorder) анхаарал төвлөрөл алдагдах эрүүл бус байдалыг гаргаж байна. Бүтээлчээр зааж багшлах арга барил нь эдгээр тулгамдсан асуудалтай тэмцэж хүүхдүүдэд эрүүл хувь хүн болж төлөвшихөд туслах юм. Түүнчлэн оюун ухааны хувьд хүүхдүүдийг хөхүүлэн дэмжих үүднээс боловсролын тогтолцоондоо биеийн тамир, спорт, мөн хүүхэд өсвөрийн насныхныг сэтгэлийн хөдөлгөөнөө жолоодоход сургахад туслах йогын дасгал, пранаяма (амин эрчмийг зөв зүгт чиглүүлэх амьсгалын дасгал) зэрэг эртний арга техникийг нэвтрүүлэн, сурч боловсрох явцынхаа нэг хэсэг болгох хэрэгтэй юм.
Жинхэнэ боловсрол гэдэг бол сургалтын тодорхой хөтөлбөрийг мөрдөн ажиллахаас илүү зүйл гэсэн утгатай үг. Жинхэнэ боловсрол гэдэг бол нэгний өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрээд зогсохгүй, аюулгүй, хүчирхэг тогтвортой олон нийтийг бүрэлдүүлэн, үүндээ амьдрах чадварыг суулгах бэлтгэл гэсэн утгатай үг. Аливаа хүүхэд хүн бүртэй нэгэн хамааралтай байх мэдрэмжтэйгээр өсөж бойжиход, тэрбээр үр бүтээлтэйгээр нийгмийнхээ олон нийтийг өөртөө татаж, хамтрахад бэлэн байдаг. Улмаар сургууль коллежоо төгсөх үед өсвөрийн залуу төгсөгчид улс үндэстэн, дэлхийн өмнө хүлээх хариуцлагыг өөрсөддөө авч сурсан байдаг.
Бидний урдны боловсролд байсаар ирсэн нэр хүнд, хүндэтгэл, сүр жавхаагаа авч үлдэх арга барилаа хамтдаа тодорхойлох цаг өнөөдөр болжээ. Өнөөгийн хэрэгцээ бол халуун дулаан, халамжилсан сэтгэлтэй, алсыг харсан боловсрол юм.
Боловсролын үүрэг бол нэгэнд нухацтай сэтгэж бодохыг зааж сургадаг. Гэтэл оюун ухаан зан араншинтай хамт ирдэг. Хэрэв нэг нь сайн боловсрол эзэмшээд дараа нь бусдыг үл тоомсорлоод, өөртөө баялаг цуглуулаад эхэлбэл энэ нь ямар ч нэмэргүй. Сайн боловсролтой хүн бол найзархаг, энэрэнгүй бусдын төлөө үйлчлэх чадалтай байх нэгэн юм. Төгс боловсрол бол хүрээлэн байгаа олон нийтийг илүү хүчирхэг, илүү аюулгүй, илүү аз жаргалтай амьдрах газар болгох, дэлхийн өмнө иргэний үүрэг хүлээх тийм хувь хүнийг хүчирхэгжүүлэхүй юм.