Амьдрах урлагийн тухай

Шри Шри Рави Шанкар багшийн 1981 онд үүсгэн байгуулсан Амьдрах урлаг сан нь стресс менежмент болон нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус боловсрол хүмүүнлэгийн төрийн бус байгууллага юм. Байгууллага нь одоогоор дэлхийн 152 оронд үйл ажиллагаагаа явуулж байна.

Байгууллагын хөтөлбөрүүд нь Шри Шри багшийн “Стресс үгүй сэтгэл, хүчирхийлэл үгүй нийгэм байхгүй бол бид энх тайван дэлхийг цогцлоох зорилтдоо хүрэхгүй.”  гэсэн энх тайваныг эрхэмлэсэн үзэл дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг. Амьдрах урлаг сан нь хувь хүнийг стрессээс чөлөөлж дотоод амгаланг мэдрүүлэхэд туслахаар амьсгалын дасгал,бясалгал, иог багтаасан стрес тайлах хөтөлбөрийг хүн ардад явуулж байна. Эдгээр хөтөлбөр нь дэлхийн сая сая хүнд стрес ядаргаа, сэтгэл гутрал, түрэмгий хандлагаа орхиход нь тусалсаар л байна.

Амьдрах урлаг сан зөрчилдөөнийг шийдвэрлэх, гамшгийн аюулыг намжаах, хөдөөгийн тогтвортой хөгжлийг хангах, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх, шорон засан хүмүүжүүлэх, бүх нийтийн боловсрол олгох байгаль орчны тогтвортой байдалыг сахих  гэх мэт янз бүрийн хүмүүнлэгийн төсөлүүдээр дамжуулан энх тайваныг түгээн дэлгэрүүлж байна.

Эгч байгууллагууд

Амьдрах урлаг стресс үгүй, хүчирхийлэл үгүй дэлхийг бий болгохын төлөө зүтгэдэг цөөн хэдэн эгч байгууллагуудтай. Олон улсын хүмүүлэгийн нийгэмлэг, (IAHV), Вед Вигнан Маха Видяа Пеед, Шри Шри Рави Шанкар Видяа Мандир, Вяакти Викас Кендра Индиа, гэх мэт Амьдрах урлагийн хүмүүнлэгийн хөтөлбөрийг дэлхий даяар гардан хэрэгжүүлдэг.

Байгууллагын бүтэц

АУ нь сайн дурынханы үндсэн дээр дэлхийд олон талт үйл ажиллагаа явуулдаг хамгийн том төрийн бус байгуулагуудын нэг юм. Олон улсын төв байгуулага нь Энэтхэгийн Бангалор хотод байрладаг. Байгууллага нь 1989 онд Амьдрах урлаг сан хэлбэр ээр АНУ, Германд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба түүнээс хойш орон нутгийн төвүүд дэлхий даяар байгуулагдсаар байна. Бүтцийн хувьд 2 жилийн хугацаатай Захирлын зөвлөл, 2 жил тутам Захирлын зөвлөлийн гуравны хоёр нь солигддог байна. Амьдрах урлагийн багш, өмнөх захирлууд бүгд шинэ зөвлөлийг томилох нь нээлттэй. Байгууллагыг хянаж, жолоодох зөвлөгөө өгөх зөвлөлд зориулсан заалт бий. Бүх данс бүртгэлийг гадны аудитын байгууллагаар байнга тогтмол оруулж хянуулдаг. Зардлаас тусдаа, ямар ч захирал цалингийн үндэслэлээр ашиг хүртэх эрхгүй ба Амьдрах урлагийн хөтөлбөрүүд шууд хүмүүнлэгийн төслийг санхүүжүүлэхэд гар сунгадаг. Амьдрах урлагийн хэвлэлийн газар, Аюурведийн бүтээгдхүүнүүдийн худалдаанаас олсон орлого нийгэмд чиглэсэн төсөл, санал санаачлагыг дэмжихэд чиглэдэг.

Гишүүнчлэлүүд

Нью-Йорк, Женевт байрлах CONGO (НҮБ-ын Эдийн засаг нийгмийн зөвлөхөд зөвлөх статустай ТББ-уудын бага хурал)

·         Олон улсын ядууралтай тэмцэх нийгэмлэг

·         НҮБ-ын сэтгэцийн эрүүл мэндийн хороо, НҮБ-ын өндөр наслалтыг дэмжих хороо, Нью-Йорк хот

·         Олон улсын эрүүл мэндийн боловсролыг дэмжих эвлэл, Парис хот

·         Эрүүл мэндийг дэмжигч ТББ-уудын чуулган, Женев хот

Амьдрах урлагын тэмдэглэлт өдрүүдийг

·         2007 2 сарын 23, Люзана хот Хүнлэг үнэ цэнийн 7 хоног

·         2007 3 сарын 25- 31, Балтимор хот Хүнлэг үнэ цэнийн 7 хоног

·         2007 3 сар, Колумби дүүрэг Хүнлэг үнэ цэнийн 7 хоног

·         2004 5 сарын 7, Сиракуза хотод Амьдрах урлаг сангийн өдөр болгон тус тус тэмдэглэж эхэлсэн.

 Шри Шри Рави Шанкар багшийн танилцуулга

Шри Шри Рави Шанкар багш нь хүмүүнлэгийн тэргүүлэгч, оюун санааны (билиг билгүүний) багш, энхийн элчин сайд юм. Багшийн стресс үгүй, хүчирхийлэлгүй нийгмийг бий болгох зорилго нь Амьдрах урлагийн буяны төсөл, курс урлангаар дамжуулан сая сая хүмүүсийг нэгтгэсээр л байна.

Гараа

Энэтхэгийн өмнөд мужид 1956 онд мэндэлсэн Шри Шри Рави Шанкар билиг авъяастай хүү байсан. Дөрвөн настайдаа өнө эртний Самгард хэл дээрх Бхагавад Гита судрын хэсгээс уншиж чаддаг байсан ба, тэрээр багадаа нэг харахад л бясалгаж суудаг хүү байжээ. Түүний анхны багш нь Махатма Гандитай урт удаан хугацаанд хамт байсан Судхакар Чатурведи байлаа.1973 онд 17 настайдаа Ведийн утга зохиол мөн физикийн ухаанаар төгсөж зэрэгтэй болсон.

Амьдрах урлаг, Олон улсын хүмүүнлэгийн байгууллагыг үүсгэн байгуулсан Шри Шри Рави Шанкар Энэтхэгийн Карнатака мужид орших Шимога хэмээх газар 10 өдрийн аниргүй дуу хураалтад орж, хүчирхэг амьсгалын техник Сударшан Крия төрсөн. Энэ цаг үеэс Сударшан крия Амьдрах урлагийн курс сургалтын гол хэсэг нь болсон.

Шри Шри Рави Шанкар багш Амьдрах урлагийг олон улсын ашгийн бус, боловсрол хүмүүнлэгийн байгуулагаар байгуулсан. Боловсрол, өөрийг хөгжүүлэх хөтөлбөрүүд нь стрес тайлах , сайн сайхан оршин амьдрахыг услан тордох хүчирхэг  арга хэрэгсэлийг санал болгодог. Тодорхой хүрээний хүн амыг хамруулаад зогсохгүй  дэлхий нийтийн нийгмийн бүхий л давхрагуудад хүрч үр дүнгээ өгсөөр л байна.

1997 онд Багштан Амьдрах урлаг сантай хамт тогтвортой хөгжлийн төслүүд, хүнлэг үнэ цэнийг услаж тордох,  зөрчилийг шийдэхэд хамтран ажиллах олон улсын хүмүүнлэгийн байгууллагыг байгуулсан. Энэтхэг, Африк, Өмнөд Америкт хоёр эгч байгууллагын сайн дурынхан хөдөөгийн бүлэглэлд тогтвортой хөгжлийг удирдан явуулж эдүгээ 40212 тосгодуудад хүрээд байна.

Буян хийж үйлчлэхийг урамшуулж, мэргэн ухааныг даяарчил  Хүмүүнлэгийн бодит тэргүүлэгч Шри Шри Рави Шанкар багшийн хөтөлбөрүүд олон төрлийн нөхцөл байдалтай хүмүүст ач тусаа өгсөөр байгаа ба үүнд , байгалийн гамшгийн золиос, алан хядлага дайнаас амьд үлдэгсэд, дайн мөргөлдөөнтэй бүлэглэлийн орхигдсон хүүхэд багачууд гэх мэтчилэн орно. Түүний илгээмжийн хүч нь оюун санааны ухаан  дээр түшиглэн дэлхийн бөмбөрцөгийн халуун цэгт төсөл хөтөлбөрийг явуулдаг олон олон сайн дурын хүмүүсийн үйлчлэхүйн давалгаад урам зориг хайрладаг. 

Оюун санааны багштан Шри Шри Рави Шанкар иог бясалгалын уламжлалыг дахин сэргээн, 21 дүгээр зуунд нийцэх хэлбэрийг хүмүүст өгдөг. Багштан өнө эртний цэцэн мэргэн ухааныг сэргээн мандуулахын чанагш, хувь хүн, нийгмийг шинэчлэх шинэ техникийг бүтээсэн нь Сударшан крия орох ба сая сая хүмүүст стресс ядаргаанаас салахад тусалж, дотоод энергийн эх нөөцөө нээж, өдөр тутамдаа энх амгалан амьдрахад тусалдаг. 30 гаран жилийн хугацаанд багштаны бий болгосон хөтөлбөрүүд 152 орны хүмүүсийг хамарч амьдралын чанарыг нь дээшлүүлсэн.

Энх тайвныг бий болгох энхийн элчин сайд Шри Шри Рави Шанкар зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг ба олон нийт, дэлхий нийтийн чуулган хурал дээр энх тайвны дуу хоолойг түгээн дэлгэрүүлдэг. Зөвхөн энх тайвныг бий болгох төвийг сахисан байр суурьнаас зөрчил мөргөлдөөнтэй газар орны хүмүүст итгэл төрүүлж урам зоригийг хайрладаг. Багштан Ирак, Айвори кост, Кашмир, Бихарт сөрөг намуудын хэлэлцээрийн ширээнд суулгаж онцгой үнэлэмж авсан. Энэтхэгийн Карнатака мужийн засгийн газрын 500 жилийн тэмдэглэлт ойд зориулсан коммисын даргаар багшийг томилж байсан ба багштан мөн Энэтхэгийн Жамму Кашмир мужийн засгийн газрын гишүүн юм.

Багштан хүмүний хүнлэг үнэ цэнийг бэхжүүлэхийг үргэлж онцолдог бөгөөд, хүмүүнлэг байдал нь бидний хамгийн дээдийн тодотгол болохыг ухаарахыг чухалчилдаг. Итгэл үнэмшлийн хооронд зохицол нийлэмжийг дэмжих, олон талт соёл уламжлалт боловсролыг уриалах нь шашны хэт үзлийг үгүй болгож гариг дэлхий дээр тогтвортой энх тайван нийгмийг цогцлоох хүчин чармайлтад онцгой  чухал ач холбогдолтой.

Багштаны ажил үйлс “Нэг гэр бүл” илгээмж нь дэлхийн сая сая хүний амьдралд хүрч, арьс өнгө, үндэстэн ястан, шашин шүтлэгийн саад тотгорын чанадад гарч, дотоод болон гадаад энх тайван, амар амгалан нь боломжтой зүйл бөгөөд стресгүй, хүчирхийлэлгүй нийгэмийг буян хийж үйлчилснээр, хүний үнэ цэнийг дахин сэргээснээр бүтээж чадна.